link

Герман хэлний түвшин тогтоож тус улсад суралцах эрх олгодог Герман хэлний шалгалт авч 12 оюутан тэнцлээ
2011-05-13 10:50 Админ
DSH  (Deutsche Sprachprьfung fьr den Hochschulzugang auslдndischer Studienbewerber) буюу Германы их дээд сургуулиудад суралцах герман хэлний түвшинг тогтоож эрх олгодог герман хэлний шалгалт авчээ. 2011 оны 4 дугаар сарын 28-аас 5 дугаар сарын 15 хүртэл ХБНГУ-ын Дармштадт хотын ТИС-ийн багш Маргот Рэмэ ШУТИС-д ажиллаж 30 цагийн DSH-ийн бэлтгэл хичээл заан нийт 23 оюутнаас шалгалт авснаас 12 оюутан тэнцэж Дармштадт хотын ТИС-ийн сертификатаа гардан авлаа. 
 
2001-2002 оны хичээлийн жилээс Германы инженерийн 2 жилийн бэлтгэл ангийг ШУТИС-д нээн сургалт явуулж эхэлсэн ба тус ангид бүх ерєнхий эрдмийн хичээлүүдийн сургалтыг герман хэлээр явуулж байна. Ийнхүү МС-ийн дифференциал тэгшитгэлийн  багийн хариуцан сургалт явуулж буй Германы инженерийн бэлтгэл ангийг одоогийн байдлаар 200 гаруй оюутан төгсөж гадаад дотоодын их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж байна.

ЗХШҮГ

Affiliated schools