link
Жилийн бүрийн 12 сарын 10 өдөр дэлхий нийтээрээ Хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 2017 оны 12 сарын 9 өдөр Хүний эрхийн өдрийг угтан “Бид хүний хөгжлийнхөн” сэдэвт өдөрлөг зохион байгуулж ШУТИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд 2017-2018 оны намрын улиралд 450 гаруй оюутан залуус Хүний хөгжил хичээлийг сонгон суралцаж нийгмийн хөгжилд оролцох оролцоо, хувь хүний эерэг дадал хандлагыг төлөвшүүлэх, багаар хамтран ажиллах, нийгмийн сайн сайхны үйлсийг бүтээхэд хувь нэмрээ оруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа маш амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд нийт 12 багийн дунд ихээхэн өрсөлдөөнтэй явагдаж Шилдэг багаар С.Ариунцэцэг багштай “Гэрэлт-Ирээдүй” баг, Шилдэг видео киногоор Б.Болормаа багштай “Давалгаа” баг, Шилдэг гэрийн даалгавараар Б.Даваажав багштай “Жигүүртэн” баг, Шилдэг илтгэгчээр оюутан ҮТС-ийн Ч. Батсаруул, Шилдэг эссегээр оюутан Б.Урангоо нар тус тус шалгарлаа.
Эдгээр оюутнууд маань сурч буй сургуулийнхаа хөгжил, нийгмийн хөгжилд тус нэмэр болохуйц бүтээлч ажил хийж тухайн хичээлийн хүрээнд судалсан мэдлэг чадвараараа өрсөлдөн Хүний эрхийн талаар шилдэг илтгэл , шилдэг эссэ шалгаруулан , урлагийн тоглолт, гэрийн даалгавар, эрүүл зөв хоололт, ханын самбар, хүмүүнлэгийн үйлс, бүтээлч ажлаараа бие биетэйгээ туршлагаа хуваалцан үзэсгэлэн гаргаж нэгэн өдрийг дурсамжтай хөгжилтэй өнгөрөөсөн билээ.
Монгол улсын болон дэлхийн хүний хөгжилд гарч буй өөрчлөлтөнд шинжлэх ухааны үндэстэй дүн шинжилгээ хийж, хөрвөх чадвартай бүтээлч, оюутны сурах арга барилыг төлөвшүүлэх, багаар ажиллах чадвартай эх оронч иргэн болгох, чөлөөтэй сэтгэн бодох, шинэ санаа уралдуулах, дүрслэн бодох, мэтгэлцэх, шүүмжлэх, асуух зэрэг үйлдлээр оюутныг нээлттэй байлгаж танин мэдэх үйл ажиллагааг хөгжүүлэх чадварт суралцуулах өөрийн авъяас чадвараа нээх боломж олгоход чиглэгдсэн юм.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea