link
ШУТИС 2017 оноос оролцохоор болсон Европын Холбооны Horizon 2020 Marie Skolodowska-Curie RISE REMIX төслийн удирдагч Итали Улсын Тренто хотын Их Сургуулийн профессор Антуанелла Мотта төслийн нээлтийн хурлыг Тренто хотод зохион байгууллаа. REMIX төсөлд Итали Улсын Тренто хотын их сургууль, Португаль Улсын Миньо хотын их сургууль, Солонгос Улсын Чонбукийн их сургууль, Тайланп Улсын Чулалонгкорны их сургууль болон ШУТИС тус тус оролцож байгаа юм.
REMIX төсөл нь байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдэд эд эсийн генийн болон биохимийн судалгаа хийж практикт хэрэгтэй патент гаргах, тус чиглэлээр ШУТИС-ийн ҮТС, МИС-ийн багш нарыг Европын их дээд сургуулиудад сургалт судалгаанд хамруулах өргөн боломж олгохоор боллоо. Мөн судалгааны үр дүнгээ мэргэжлийн сэтгүүлүүдэд нийтлэх, залуу судлаачдад зориулж хамтарсан зуны сургалтууд явуулах юм. Төсөлд оролцож буй ШУТИС-ийн багш нар Европын орнуудын сургуулиудад 1-6 сарын судалгаа хийх юм. Төсөл 2021 он хүртэл 4 жил үргэлжлэх хугацаанд ШУТИС-ийн багш нар нийт 22 сар Тренто, Миньогийн их сургуулиудад ажиллана.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea