link
БАС төгсөгч оюутнууддаа зориулан зохион байгуулдаг “Ажлын байр танилцуулах-JOB FAIR 2017” ээлжит уулзалт арга хэмжээг Канадын Юнитерра олон улсын байгууллага, барилгын үндэсний ассоциацтай хамтран зохион байгууллаа.
Уулзалт арга хэмжээний зорилго нь БАС-д суралцаж буй ахлах курсийн бүх мэргэжлийн оюутнуудад томоохон барилгын компаниудад хэрхэн ажилд орох, ажлын байр танилцуулах, компаниуд өөрсдийн захиалгат боловсон хүчнийг сонгож аван сургалтын төлбөрийг даах, дадлага хийх боломж нөхцөлөөр хангаж ажлын байртай болгох үндсэн зорилготой.
Энэ удаагийн уулзалт арга хэмжээг Канадын Юнитерра олон улсын байгууллага, Барилгын Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж, Номин “NCD”групп, Ультрасоник ХХК, М-Си-Эс групп, Роял Нью Кэстл ХХК, Макс Өргөө ХХКомпаниудын хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцож, ажлын байр, хэрхэн ажилд орох талаар зөвлөгөө өгч оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.
Уулзалт арга хэмжээний үеэр Юнитерра хөтөлбөрийн зөвлөх Yves Carmel “Ногоон барилга” сэдвээр, Юнитерра хөтөлбөрийн хүний нөөцийн зөвлөх Ossama Mazbouh “Ажилд сонгон авах болон тогтоон ажиллуулах” сэдвээр, NCD группийн Бизнес Хөгжлийн Захирал П.Алтантуяа “NCD группийн танилцуулга, ажил олгогчийн зүгээс оюутнуудаас хүсэх зүйл” сэдвээр, Ультрасоник ХХК-ийн маркетингийн менежер Отгонбаяр “Ультрасоник компанийн танилцуулга, үйл ажиллагаа ажлын байр” сэдвээр тус тус сонирхолтой илтгэлүүдийг тавилаа. Уулзалтын үеэр Канадын Юнитерра олон улсын байгууллагаас эрхлэн гаргасан “Модон байшингийн төсөл тооцооны удиртгал” гарын авлагыг профессор багш оюутнуудад гардуулан өглөө.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea