link
ШУТИС-ийн 2017 оны оюутны аварга шалгаруулах спортын III наадам 11-р сарын 2 -ны өдөр хичээлийн 2-р байранд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Оюутны соёл үйлчилгээний албаны дарга М.Санчирбаатар, БТСТэнхимийн ахлах багш ОУХМастер Ч.Ням, БТСТэнхимийн ахлах багш, спортын мастер М.Амаржаргал, тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа БТСТэнхимийн багш МУ-ын начин Б.Бадам-Очир нар оролцлоо
Волейболын тэмцээн амжилттай явагдаж байна.
ШУТИС Спортын III наадмын волейболын тэмцээний урьдчилсан болон хагас шигшээ тоглолтууд 2017 оны 11 сарын 1-нээс 05-ны өдрүүдэд ШУТИС-ийн төв байрны спорт зааланд амжилттай явагдлаа.
Тэмцээнд эмэгтэй БАС, БУХС, ГУУС, МехТС, МХТС, ҮТС, ЭХС –ийн нийт 7 баг , эрэгтэй БУХС, ГУУС, Дархан ТС, МехТС, МХТС,ХШУС, Эрдэнэт ТС, ЭХС-ийн нийт 8 баг оролцлоо. 2 бүсэд хуваагдан урьдчилсан тоглолт явагдаж хагас шигшээ тоглолтод эмэгтэй БАС,БУХС, ҮТС, ЭХС багууд, эрэгтэй багуудаас БУХС, МехТС,МХТС, ЭрТС багууд хагас шигшээ тоглолтод шалгарч , эмэгтэй багуудаас хүрэл медалийн төлөө ҮТС- БАС-ийн багууд тоглон ҮТС-ийн баг , эрэгтэй багуудаас хүрэл медалийн төлөө Эрдэнэтийн ТС-ЭХС-ийн багууд тоглон Эрдэнэтийн ТС-ийн баг хожиж медалийн болзол хангалаа.
Эмэгтэй багуудаас БУХС-ЭХС , эрэгтэйчүүдээс МехТС-МХТС-ийн багууд аваргын алтан медалийн төлөө тоглохоор шалгараад байна. Аваргын төлөөх тоглолтууд 11 сарын 13-нд Спортын төв ордонд 12 цагт эмэгтэй багийн тоглолтоор эхлэн явагдаж энэ өдөр тэмцээн өндөрлөнө.
ШУТИС-ийн оюутны Спортын III наадмын шатрын тэмцээний аваргууд тодорлоо
Тус тэмцээнд 5 салбар сургуулийн 27 оюутан багийн болон ганцаарчилсан төрлөөр оролцож амжилттай болж өндөрлөлөө. Багийн төрлөөр 1-р байр МХТС-ийн баг, 2-р байр ЭХС-ийн баг, 3-р байр БУХС-ийн баг шалгарлаа. Ганцаарчилсан төрөлд эрэгтэй 16 оюутан, эмэгтэй 10 оюутан өрсөлдсөнөөс
Эрэгтэй ганцаарчилсан : Эмэгтэй ганцаарчилсан:
1-р байр Х.Болд- ГУУС 1-р байр Сарантуяа МХТС
2-р байр У.Гэрэлт МХТС 2-р байр О.Сумъяабаяр ЭХС
3-р байр Г.Мөнхсүх ЭХС 3-р байр Оюунбилэг МХТС
тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа
Тэмцээнд оролцсон бүх тамирчдадаа спортын өндөр амжилт хүсэе.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea