link
ШУТИС-ийн МХТС-ийн Холбооны салбарын Цахилгаан холбоо болон Утасгүй холбоо мэргэжлийн бакалаврын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэхээр 2017 оны 10 сарын 29-31-ний өдрүүдэд АНУ-ын Балтимор мужид төвтэй инженер, технологийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ABET)-ийн олон улсын шинжээчид тус сургууль дээр ажиллалаа. Тус хөтөлбөрүүд нь Монгол улсад төдийгүй Азид анх удаа ABET-ийн ETAC буюу инженер технологийн магадлан итгэмжлэх зөвлөлөөр магадлан итгэмжлүүлж байгаагаараа онцлог юм.
Шинжээчдийн дүгнэлтээр эдгээр хөтөлбөрүүд нь олон улсын инженер технологийн бакалаврын хөтөлбөрийн шалгууруудыг “хангасан” гэсэн үнэлгээг аваад байна. Хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилсэн дүнг 2018 оны 6-р сард болох ABET-ийн удирдах зөвлөлийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж, ШУТИС-д албан ёсоор мэдэгдэх болно.
ABET нь хэрэглээний болон байгалийн шинжлэх ухаан, компьютер, инженерчлэл ба инженер технологийн гэсэн 4 дэд зөвлөлөөр их дээд сургуулиуд болон боловсролын хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлэл хийдэг 85 жилийн түүхтэй, үйлдвэрлэл, их дээд сургууль, хувийн хэвшлийг төлөөлөх 2200 гаруй шинжээчид бүхий олон улсад нэр хүндтэй магадлан итгэмжлэлийн байгууллага юм. ABET нь 2017 оны 10-р сарын байдлаар 31 орны 776 коллеж их дээд сургуулиудын 3852 хөтөлбөрийг магадлан итгэмжлээд байна.
Мөн энэ үйл ажиллагаанд “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”-ийн Судалгаа хөгжүүлэлт, төсөл хариуцсан мэргэжилтэн Ц.Батбаяр хөндлөнгийн ажиглагчаар оролцов.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea