link
ШУТИС-ийн Оны шилдэг багш шалгаруулах комисс 2017-09-27-ны өдөр Шилдэг сурган хүмүүжүүлэгч багш, шилдэг судлаач багш, шилдэг залуу багш, шилдэг зөвлөх багш, шилдэг бүтээлч багш гэсэн таван ангилалаар 5 салбар зөвлөл болон ажиллаж шилдэг багш нараа тодрууллаа. Хоёрдугаар шатны шалгаруулалтад 46 багш шалгаран оролцлоо.
ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ ангилалд:
Нэгдүгээр байр Д.Ганбат Механик, тээврийн сургууль
Хоёрдугаар байр П.Нямсүрэн Мэдээлэл, холбооны технологийн сургууль
Гуравдугаар байр Г.Мөнхсайхан Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ ангилалд:
Нэгдүгээр байр Д.Содномдорж Эрчим хүчний сургууль
Хоёрдугаар байр Я.Дүйнхэржав Барилга, архитектурын сургууль
Гуравдугаар байр Х.Загарзүсэм Мэдээлэл, холбооны технологийн сургууль
ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ ангилалд:
Нэгдүгээр байр П.Ууганбаяр Мэдээлэл, холбооны технологийн сургууль
Хоёрдугаар байр Б.Дондогжамц Механик, тээврийн сургууль
Гуравдугаар байр Ц.Минжмаа Үйлдвэрлэлийн технологийн сургууль
ШИЛДЭГ ЗӨВЛӨХ БАГШ ангилалд:
Нэгдүгээр байр Б.Улаанбаатар Геологи, уул уурхайн сургууль
Хоёрдугаар байр Б.Луубаатар Мэдээлэл, холбооны технологийн сургууль
Гуравдугаар байр Д.Амарбаясгалан Үйлдвэрлэлийн технологийн сургууль
ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ БАГШ ангилалд:
Нэгдүгээр байр Д.Сэрдарам Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
Хоёрдугаар байр Д.Эрдэнэчимэг Мэдээлэл холбооны технологийн сургууль
Гуравдугаар байр С.Нямдорж Барилга, архитектурын сургууль
Хоёрдугаар шатны шалгаруулалт нээлттэй өдөрлөг хэлбэрээр явагдаж бүрэлдэхүүн сургууль, институтийн шилдэг багш нар илтгэл тавьж, үзэсгэлэн гарган ажлаа тайлагналаа. Оны шилдэг багш шалгаруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт багш нар болон нэг, хоёрдугаар шатны шалгаруулалтын комисст ажилласан профессор багш нартаа талархал илэрхийлье!
Хамт олноо манлайлан ОНЫ ШИЛДЭГ БАГШ-аар тодорсон 15 багшдаа БАЯР ХҮРГЭЖ цаашдын сурган хүмүүжүүлэх болон эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсэхийн хамт өөрсдийн сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэхэд Багшийн хөгжлийн төвтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Эрдэм номын ариун цагаан мөр улам бүр дэлгэрч байх болтугай!
Багшийн хөгжлийн төв
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea