link
ШУТИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөг 2017 оны 9 дүгээр сарын 20-нд МХТС, МехТС, 21-нд ҮТС, БуХС, 22-нд хичээлийн I, II байранд тус тус зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн нэгдсэн арга хэмжээ 2017 оны 9 дүгээр сарын 22-нд 12:00 цагт хичээлийн I байр “Хурлын танхим”-д боллоо. Өдөрлөгт нийт 20 клуб оролцсон. Нэгдсэн арга хэмжээг хөтлөгчийн клубийн ахлагч ГУУС-ийн оюутан Г.Мөнх-Эрдэнэ өдөрлөгийн ерөнхий арга хэмжээг хариуцан ажиллав.
Нэгдсэн арга хэмжээг СБЗГ-ын дарга доктор, дэд профессор Д.Гэрэлт-Од нээж оюутнууддаа баяр хүргэж үг хэллээ. Мөн ГУУС-ийн УУС-ын багш Б.Улаанбаатар “Клубийн оюутны давуу тал, ач холбогдол” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж оюутнуудаа клубээр хөгжих боломжтойг уриаллаа.
Нэгдсэн арга хэмжээнд урлагийн клубүүдийн авьяаслаг оюутнууд мэндчилгээ дэвшүүлэн оролцоо.
1. МХТС-д 2017 оны 9 дүгээр сарын 20
2. МехТС-д 2017 оны 9 дүгээр сарын 20
3. ҮТС-д 2017оны 9 дүгээр сарын 21
4. БуХС-д 2017 оны 9 дүгээр сарын 21
5. Хичээлийн I, II байранд 2017 оны 9 дүгээр сарын 22
Өдөрлөгийн үеэр клубүүдэд нийтдээ 600 гаруй оюутан бүртгүүлсэн байна.
Оюутны соёл, үйлчилгээний алба
Клубүүд
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea