link
2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн Гадаад харилцааны албаны дарга Т.Батбаярын хамт ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн хамт олонд 500.000 төгрөгний үнэ бүхий хятад хэлний ном, сурах бичгийг бэлэглэлээ.
ЭХС-д одоогоор Цахилгаан хангамж, Дулаан хангамж, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, Сэргээгдэх эрчим хүч гэсэн 4 мэргэжлээр 2+2 хөтөлбөр хэрэгжиж, суралцагч оюутны тоо жилээс жилд нэмэгдэн амжилттай хэрэгжиж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хятад хэлний хичээлийг ГХИ-ийн АСТ-ийн хятад хэлний багш нар заадаг. Аливаа сургалтыг амжилттай хэрэгжүүлэхэд Сайн багш, Сайн ном зайлшгүй шаардлагатай. ЭХС нь ном сурах бичгээр хангахаас гадна оюутнуудад зориулан зохиож буй аливаа тэмцээн уралдааныг дэмжсээр ирсэн сайхан уламжлалтай.
2+2 хөтөлбөрийн сургалтыг амжилттай явуулахад байнга тусалж дэмжиж байдаг ГХИ-ийн удирдлага ялангуяа ЭХС-ийн удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
НОМЫН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea