link
Монголын Мастер Тогоочдын Холбооноос анх удаа зохион байгуулсан ЧИНГИС ХААНЫ ЦОМ-2017 (CHINGGIS KHAAN CHALLENGE CUP-2017) олон улсын уралдаанд Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хүнсний Инженерчлэлийн Салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн 4-р дамжааны оюутан Шаравнямбуу овогтой ЭРХЭМБАЯР амжилттай оролцож “Залуу тогооч” ангиллын “Махаар бэлтгэх үндсэн хоол” төрөлд ТУСГАЙ БАЙР-нд шалгарлаа.
Энэхүү олон улсын уралдаан нь “Залуу тогооч” (25 нас хүртлэх залуу тогооч, мэргэжлийн сургуулийн оюутан, сонирхогч нар), “Мэргэжлийн тогооч” (25 наснаас дээш мэргэжлийн тогооч- улс, бүс, аймгийн уралдаанд оролцсон тогооч, мастер тогооч нар) гэсэн үндсэн 2 ангиллаар ганцаарчилсан болон багийн төрлөөр явагдсан юм. Уралдаанд оролцогсод Шинэлэг салат, Махаар бэлтгэх үндсэн хоол (үхэр, хонь, гахайн мах ашиглана), Шувууны махаар бэлтгэх үндсэн хоол (тахиа, нугасны мах ашиглана), Далайн бүтээгдэхүүнээр бэлтгэх хоол (загас, далайн бүтээгдэхүүн ашиглана) гэсэн үндсэн 4 төрөлд авъяас чадвараа сорьж өрсөлдсөн юм. Оюутан Ш.Эрхэмбаяр уг уралдаанд үхрийн гол махан стейк (Австрали маягийн)-ийг гааны навчтай улаан дарсны сүмсээр амтлан оролцлоо.
Оюутан Ш.Эрхэмбаярт ҮТС-ийн Хүнсний Инженерчлэлийн Салбарын хамт олны зүгээс халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Мэдээг бэлтгэсэн
ХИС-ын эрхлэгч Э.Энхцэцэг
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea