link
Докторантурт элсэн суралцах хүсэлтэй иргэдийг 2017 оны 08 дугаар сарын 21-нээс 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ШУТИС-ийн I байрны 217 тоот өрөөнд бүртгэх ба бүртүүлэгчид дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:
• Анкет /татаж авах/
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Бакалавр, магистрын дипломын эх хувь
• Бакалавр, магистрын дипломын нотариатаар баталгаажуулсан хувь
• 3х4 хэмжээтэй цээж зураг /2 хувь/
• Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар эссэ бичих /5-аас доошгүй хуудастай байх/
• Бүртгэлийн хураамж болох 10000₮ төлсөн баримт /Голомт банкны 1102928189 тоот дансанд тушаасан байх/
Докторантурт элсэгчдээс суралцах чиглэлийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр дараах хуваарийн дагуу тус тус шалгалт авна.
09 сарын 09 10:00 Гадаад хэлний шалгалт
09 сарын 11 11:00 Мэргэжлийн ярилцлага
Элсэлт авах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалт /татаж авах/
Сургалтын бодлого зохицуулалтын газар
Хаяг: ШУТИС-ийн I байрны 217 тоот өрөө