link

Багш, ажилтан, оюутан та бүхнийг БНСУ-ын Кумогийн үндэсний их сургуулийн Зуны олон улсын хөтөлбөрт урьж байна
2017-06-01 00:11

БНСУ-ын Кумогийн үндэсний их сургууль болон ШУТИС хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зохион байгуулагдаж буй Залуусын олон улсын зуны хөтөлбөрт суралцахыг урьж байна. Тус хөтөлбөрт оюутнуудаас гадна багш, ажилчид хамрагдах боломжтойгоороо онцлог юм.

Төлбөр: - 500 ам.дол (богино хугацааны Солонгос хэлний курс, хоол, дотуур байр, Андун, Бусан явах тээврийн зардал багтсан)

-Онгоцны билетийн зардлыг оролцогч өөрөө хариуцна.

Хугацаа: 2017 оны 8 дугаар сарын 10-23-ны өдрийг хүртэл

Бүртгэлийн хугацаа: 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг дуустал Гадаад харилцааны албаны 218 тоотод бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ үү.

  1. Applicaton form
  2. Тодорхойлолт (ШУТИС-д сурдаг эсвэл ажилладагийг батласан тодорхойлолт) Англи эсвэл Солонгос орчуулгын хамт
  3. Гадаад паспортын хуулбар

Дээрх материалыг цаасаар болон файл хэлбэрээр авч ирнэ үү. 

Application form татах

Brochure татах

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

11-329081

Affiliated schools