link
175 жилийн түүхтэй Дэлхийн нэр хүнд бүхий Springer Nature-аас Монголын тэргүүлэх сургуулиуд болох МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУА-ын дунд тус мэдээллийн сангаас хамгийн олон өгүүлэл таталт хийсэн байгууллагыг шалгаруулах “High Usage Award 2016” уралдааныг 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг дуустал зарласан билээ.
“High Usage Award 2016”-ын шалгаруулалт 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр болж БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Шинжлэх ухаан технологийн газрын дарга Т.Ган-Эрдэнэ, Springer Nature-ийн Борлуулалт хариуцсан захирал Johnson Lv, менежер Kunpeng Qiao, ШУТТНС-ийн захиарл Ч.Гулнар, Их дээд сургуулиудын номын сан болон ШУА-ын төлөөлөгчид оролцлоо.
ШУТИС уг уралдаанд идэвхитэй оролцож профессор багш, судлаачдын хандалт бусдаас их байснаар уг уралдааны ТЭРГҮҮН байрыг эзлэж шагналыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь ШУТТНС-ийн захирал Ч.Гулнарт гардууллаа.
Дээрх хугацаанд ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн номын сан нь Эрдэм шинжилгээний алба, Монголын номын сангуудын консорциум хамтран профессор багш, судлаачдын дунд шат дараатай сургалтуудыг явуулж, таниулан сурталчлах ажлыг хийлээ.
Springer Nature-ийн сэтгүүлийн мэдээллийн санг БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн газрын санаачлагаар 2016-2021 онд дээрх 6 байгууллагад ашиглах боломжийг олгосонд нийт судлаачдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлэе.
Шинжлэх Ухаан, Технологийн Төв Номын Сан
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea