link
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Оюутан цэргийн ерөнхий бэлтгэл-онолын сургалт”-д хамрагдаж байгаа оюутнууд болон сургалтын явцтай 2017 оны 5 дугаар сарын 21-ний ням гарагт танилцаж оюутнуудад сургамж, зөвлөгөө өгөв.
Энэ үеэр хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд сургалтын явц, чанарт сэтгэгдэл өндөр байгааг хэлж, чармайлт гарган цэргийн эрдэмд шамдаж суралцахаа илэрхийлж байв.
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутнууд 2 сарын турш цэргийн бэлтгэл-онолын сургалтад хамрагдаж байгаа юм.
Цэргийн бэлтгэл-онолын сургалтаа дууссаны дараа тэнцсэн 1000 оюутан цэрэг хээрийн сургалтад 6 дугаар сарын 15-наас гарч, 8 дугаар сарын 15-нд тангаргаа өргөнө.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea