link
ШУТИС болон DGIST-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ШУТИС-ийн бакалаврын төгсөх ангийн оюутан, магистр болон доктор оюутан, багш судлаачдыг тус сургуульд бүрэн тэтгэлэгтэйгээр суралцуулахаар болсон билээ. 2017 оны намрын улиралд дараах чиглэлүүдээр элсэлт авч байна. Үүнд:
№ |
Мэргэжил |
Хувиарийн тоо |
1 |
Шинэ материал судлал |
3 оюутан |
2 |
Мэдээлэл, харилцаа холбооны инженер |
Тоо заагаагүй |
3 |
Роботик инженер |
3 оюутан |
4 |
Эрчим хүчний системийн инженер |
5 оюутан |
5 |
Уураг тархи, танин мэдэхүй судлал |
Тоо заагаагүй |
6 |
Шинэ биологи |
5 оюутан |
Суралцах өргөдлийг цахим хэлбэрээр 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө бөглөх бөгөөд зааврыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөр болон тэтгэлэгийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.
Өргөдөл гаргах хүсэлтэй оюутнууд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө ШУТИС-ийн ГХХА-ны албанд ирж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлсэн оюутнуудаас 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ярилцлага авах болно. Ярилцлагын цагийг тодорхой болгон бүртгүүлсэн оюутнуудад зарлах болно.
Гадаад Харилцаа, Хамтын ажиллагааны алба /I-218 тоот/