link
Дэлхийд насос үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Дани улсын “Грундфос” фирмийн Монгол дахь албан ёсны дистрибьютр “Престиж” групп, Монгол дахь төлєөлөгчийн газраас хамтран ШУТИС-д гидравлик, насосны лабораторийг тохижуулан 2011 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өглөө. Энэ өдрийг дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг ажээ. Тус лабораторийг сургалтанд зориулсан насос, түүний эд ангиудын ажиллагаатай танилцах боломжтой болгон тохижуулсан байна. ШУТИС-д энэ лаборатори байгуулагдсанаар оюутнуудын лекцийн мэдлэгийг практикаар баталгаажуулах ихээхэн ач холбогдолтой. Усны салбарын сайн мэргэжилтэн, шилдэг инженер бэлтгэх үйлсэд дэмжлэг үзүүлж тус лабораторийг тохижуулсан “Престиж” групп нь энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа усны салбарын тэргүүлэх байгууллагуудын нэг юм.
Монгол орны хөгжил дэвшил усны нөөцийн зөв менежмент, түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв хуваарилах, голын урсацын тохируулга хийх, нутаг дэвсгэрийн хэмжээнд дамжуулан ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулах, байгаль дахь цөлжилт, дулааралтай тэмцэхэд усны барилга байгууламж чухал үүрэгтэй. Үүнийг гүйцэтгэх нэгэн гол зүйл нь ус шахуурга буюу насос юм.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea