link
ШУТИС-д ажиллаж буй багш, оюутнууд Шинжлэх ухаан технологийн төв номын санд энэ сарын 18-ны өдөр казах ард түмний Наурызын баярыг тэмдэглэлээ. Өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-ны өдрийг Казахын ард түмэн Наурызын баяр болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдөр ШУТИС-ийн казах оюутан залуус болон багш нар үндэсний баяраа хамтдаа тэмдэглэж, сургуулийн удирдлага тэдэнд баярын мэнд хүргэв.
Тус арга хэмжээний үеэр Наурызын баярын ёс заншил түүхэн замналаас танилцуулж, үндэсний идээ будаагаар ирсэн зочдоо дайллаа. Мөн казах оюутнуудын гараар урласан бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргажээ. Түүнчлэн ШУТИС-д олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа казах багш нарыг шагнаж, амжилттай суралцаж буй оюутнуудад захирлын нэрэмжит шагнал гардуулсан юм. Дашрамд дурдахад ШУТИС-д казах 13 багш, 250 гаруй оюутан суралцдаг ажээ.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea