link
Монгол улсын Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн сайдын 2017 оны 01-р сарын 03-ны өдрийн А/01 тоот тушаал, МехТС-ийн захирлын А/29 тоот тушаалыг үндэслэн Металлург, машин үйлдвэрлэл, метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнүүдэд Мэргэшсэн инженерийн зэрэг горилох сургалтыг 2017 оны 03-р сарын 20-ны өдрөөс 2017 оны 04-р сарын 03-ны өдрийг хүртэл батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтын явуулсанаас, Металлургийн бүлэгт 13, механик инженерийн бүлэгт 8, аж үйлдвэрийн инженер бүлэгт 1 нийт 22 горилогч хамрагдсан. Сургалтанд Аж үйлдвэрийн гавъяат 1, Монгол улсын зөвлөх инженер 7, Доктор (Sc.D) дэд профессор цолтой 1, Доктор (Ph.D) профессор цолтой 4, Доктор (Ph.D) дэд профессор цолтой 7, Доктор (Ph.D) цолтой 10 багш, магистр цолтой 13 багш нийт 39 багш 150 цагийн хичээл зааж, сургалтанд хамрагдаж төгсөлтийн шалгалтанд тэнцсэн нийт 22 горилогчидод Мэргэшсэн инженерийн батламжийг 2017 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн А/72 тоот УУХҮЯ-ны сайдын тушаалыг үндэслэн Уул Уурхай Хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд гардууллаа.

Сургалтанд хамрагдсан нийт багш, мэргэшсэн инженерүүддээ Металлург, машин үйлдвэрлэл, метал боловсруулалтын салбарын анхны мэргэшсэн инженер болсонд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026