link
ШУТИС-ийн БАТС-ийн профессор Х.Пүрэвдагва, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхан нарын санаачилсан Монголын их, дээд сургуулийн дунд зохион байгуулагддаг “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, менежментийн салбарын XV бага хурлын 2 дугаар шатны шалгаруулалт амжилттай болж эхний 10 байрыг шалгарууллаа. Тус хуралд 9 их, дээд сургуулийн 71 илтгэгчийн 44 илтгэлийг хэлэлцүүлэн II шатанд 10 илтгэлийг шалгаруулсан юм. 2-р шатны шалгаруулалт 2017 оны дөрөвдүгээр сарын 06-нд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:
Оюутан |
Сэдэв |
Сургууль |
Удирдагч багш |
|
Тэргүүн байр |
||||
1 |
А.Төгсбилэг |
Бизнесийн байгууллагын хүний нөөцийн үр ашиг болон хүмүүн капиталын үнэ цэнийг тооцох |
ШУТИС-БуХС |
Г.Гантөгс /Магистр/ |
Дэд байр |
||||
2 |
Б.Алтаншагай |
Хувьцаат компаниудад зэрэглэл тогтоон оновчтой портфель бүрдүүлэх нь |
ШУТИС-БуХС |
М.Банзрагч /Доктор/ |
3 |
М.Мөнхтуяа |
Хадгаламж зээлийн хоршооны салбарын ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлийн шинжилгээ |
МУИС-БС |
П.Баянсан /Магистр/ |
Гутгаар байр |
||||
4 |
Н.Хонгорзул |
Хүний нөөцийн чиг үүргийн шинжилгээ |
ШУТИС-БуХС |
Д.Оюунчимэг /Магистр/ |
5 |
Н.Сэвжидпэрэнлэй |
Зээлдэгчийн зээлжих чадварыг орчин үеийн статистик аргуудаар үнэлэх нь |
МАНДАХ БҮРТГЭЛ |
С.Цолмон /Доктор/ |
Тусгай байр |
||||
6 |
Д.Пүрэвсүрэн |
Хэрэглэгчийн соёлын ялгаатай байдал сурталчилгаанд хандах хандлагад нөлөөлөх нь |
ШУТИС-БуХС |
О.Тамир /Доктор/ |
7 |
О.Сугарцэцэг |
Хүнсний ногооны нийлүүлэлтийн хэлхээг оновчлох боломж |
ШУТИС-БуХС |
Ж.Ганчимэг /Доктор/ |
8 |
О.Оюунханд |
Их дээд сургууль төгсөгчдийн ажилгүйдлийн шалтгаан |
МУИС-БС |
Ц.Цэцэгмаа /Доктор/ |
9 |
Б.Анхцэцэг |
Монгол улсад төсвийн орлогод нөлөөлөгч хүчин зүйлийн шинжилгээ |
СЭЗИС |
Б.Оюун-Эрдэнэ / Магистр / |
10 |
Л.Ганхуяг |
Төгрөгийн бодит ханшийн харьцангуй үнэд суурилсан хандлага |
МАНДАХ БҮРТГЭЛ |
С.Мөнхцэцэг / Магистр / |
Шагналын сан харьцангуй өндөр байдаг энэхүү эрдэм шинжилгээний хурлаар 1-р байр нэг “Эрдмийн шувуу” цом, диплом, 800000 төгрөг, МБЗСҮА-н Америкт амралтаараа ажиллаж аялах хөтөлбөрийн 800$, АНУ-ын тэтгэлэгт IDEA хөтөлбөрийн 300$-ийн хөнгөлөлтийн эрхийн бичиг, TOEFL-ийн шалгалтад бэлтгэх ном, дургалын зүйлээр, 2-р байр хоёр диплом тус бүр 300000 төгрөг, үнэ бүхий зүйл, МБЗСҮА-н Америкт амралтаараа ажиллаж аялах хөтөлбөрийн 300$, АНУ-ын тэтгэлэгт IDEA хөтөлбөрийн 300$-ийн хөнгөлөлтийн эрхийн бичиг, 3-р байр хоёр тус бүр диплом, 200000 төгрөг, үнэ бүхий зүйл МБЗСҮА-н Америкт амралтаараа ажиллаж аялах хөтөлбөрийн 200$, АНУ-ын тэтгэлэгт IDEA хөтөлбөрийн 200$-ийн хөнгөлөлтийн эрхийн бичиг, Тусгай байр тус бүр 5 талархал, үнэ бүхий зүйл, МБЗСҮА-н Америкт амралтаараа ажиллаж аялах хөтөлбөрийн 200$, АНУ-ын тэтгэлэгт IDEA хөтөлбөрийн 200$-ийн хөнгөлөлтийн эрхийн бичгээр шагнагдлаа. Мөн удирдагч багш нар өргөмжлөл дурсгалын зүйлс, мөнгөн шагналаар шагнууллаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Залуу судлаачдыг дэмжих сан ажиллав. Мөн ивээн тэтгэгч байгууллагаар “Монголын Боловсрол Залуучууд Солилцооны Үндэсний Ассоциаци” ажилласан бөгөөд хамтран ажилласан, ивээн тэтгэсэн байгууллагууддаа талархал илэрхийлье.
“Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах комисс
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea