link

Бээжингийн Барилгын Инженер, Архитектурын Их Сургуулийн архитектур, барилгын инженерийн зуны сургалтанд хамруулна
2017-04-03 20:16

Бээжингийн Барилгын Инженер, Архитектурын Их Сургуулийн (ББИАИС) олон улсын зуны сургуульд Архитектур, Барилгын инженер мэргэжлээр зуны сургалтанд мэргэжлийн ангийн оюутнуудыг хамруулна. Тус зуны сургалт нь 2017 оны 07 дугаар сарын 9-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд зохиогдох бөгөөд сонирхсон оюутнууд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ГХХАА-ны 218 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэхээр ирэх оюутнууд оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолттой ирнэ үү.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:

Хугацаа, байршил: 2017.07.09 – 22 өдрүүдэд, №1  Zhanlanguan Rd. Xicheng District, Beijing

Мэргэжлийн хамрах хүрээ: Архитектур, Барилгын инженер

Хичээл сонголт: Гадаад оюутнууд сургуулийнхаа Гадаад харилцааны албанд 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүртгүүлнэ. Бүх гадаад оюутнууд 16-24 цагийн хичээлээс сонголт хийж 1 болон 1.5 кредит авна.

Үнэлгээ, сертификат: Гадаад оюутнууд зуны сургалтаар сонгосон хичээлээр ББИАИС болон Хятадын Барилгын Инженерийн Боловсролын Холбооны хамтран олгох сертификат авна.

Виз: Бүртгүүлсэн гадаад оюутнуудад албан ёсны урилга илгээж, оюутнууд виз мэдүүлнэ.

Соёлын арга хэмжээ: Сургалтанд хамрагдсан оюутнуудад зориулж Бээжин хотын түүх, архитектурын дурсгалт газруудаар аялуулж Цагаан хэрэм, Хориотой хот, Зуны Ордон болон Нийслэл хотын музей зэрэг газруудаар аялал зохион байгуулна.

Сургалтын төлбөр: Зуны сургалт нь нийт 5500 юаны төлбөртэй. Уг төлбөрт сургалтын төлбөр, байр, хоол, сертификат, соёлын арга хэмжээ, онгоцны буудлаас угтаж авах зэрэг бүх зардал орсон болно.

Жич: Замын зардал, аялалын даатгал зэрэг зардлыг оюутан өөрөө хариуцана.

BUCEA International Summer School (ISS) Brochure 

ISS Architecture schedule

ISS Civil Engineering schedule

               

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Affiliated schools