link

ШУТИС-ийн Хэвлэлийн газрын ажилтнуудын сонгон шалгаруулалтад оролцогчдын анхааралд
2017-03-30 22:45

ШУТИС-ийн Хэвлэлийн газрын ажилтнуудыг сонгон шалгаруулах зарын дагуу бүртгүүлсэн оролцогчдоос 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр мэргэшлийн шалгалт авах бөгөөд шалгалтыг мэргэжлийн ур чадварын, ярилцлагын гэсэн 2  хэлбэрээр явуулна.

Ур чадварын шалгалт 11.00 цагаас, ярилцлагын шалгалт 12.00 цагаас тус тус явагдана.

а/  “Хэвлэлийн эх бэлтгэгч”-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцогчид ШУТТНС-гийн 601 тоот танхимд ур чадварын шалгалт өгөх бөгөөд ирэхдээ хэвлэлийн эх бэлтгэх программууд суулгасан Notebook-ээ авчирна.

б/  Хэвлэлийн үйлдвэрийн инженер технологич, хэвлэгч, дэвтэрлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцогчид ШУТТНС-гийн 602 тоот танхимд тестийн шалгалт өгөх бөгөөд тест бөглөх үзэг балтай ирнэ.

Шалгаруулалтад оролцогчид дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

1.    Иргэний үнэмлэх

2.    Бакалавр, магистрын диплом эх хувиар

3.    Шалгалтын хураамж 8000 төгрөгийг ШУТИС-ийн төв байрны 111 тоот өрөөнд /ШУТИС-ийн хэвлэлийн газрын дансанд/ тушаасан баримт

Жич: 2017.03.31-ний 10:30 цагт бэлэн ирсэн байна.

ШУТИС-ийн  Захиргаа, мониторингийн газар

 Холбоо барих утас: 324600

Affiliated schools