link
БЕТОН СУДЛАЛЫН ХОБООНООС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монголын Бетон судлалын холбооноос барилгын угсралт болон үйлдвэрийн ажилтнуудад зориулан нэгэн сургалт семинарийг 2009 оны 1-р сарын 16-18-ны өдрүүдэд зохион явууллаа. Уг семинариар төмөр бетон бүтээцэд үүсэх ан цав, шалтгаан, тэдгээрийг засварлах арга, бетоны чанар, түүнд нөлөөлж буй хүчин зүйл, бетоны найрлага, хольцын шинж чанар, тэдгээрийн бетоны чанарт нөлөөлөх байдал болон бетонд нэмэлт хэрэглэх тухай, бетонд хэрэглэж байгаа түүхий эд, материалын шинж чанарын өнөөгийн байдал, тавигдах шаардлага зэрэг сэдвээр явагдсан байна.Сургалт ШУТИС-ийн 2-р байранд болсон бөгөөд барилгын үйл ажиллагаа явуулдаг 26 байгууллагын 30 гаруй инженер техникийн ажилтнууд хамрагдаж цаашид ямар чиглэлээр сургалт явуулах шаардлагатай байгаа талаар санал солилцсоноос гадна ирэх 5-р сарын 30-нд болох бетон судлалын олон улсын хурлыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцсон юм. Дашрамд сонирхуулахад энэхүү олон улсын хурал нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 9 дэх нь болох юм байна.
ХМ ажилтан С.Сосор
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea