link
Байгаль орчин, аялал жуучлалын яамны харьяа Байгал орчин, уур амьсгалын сан дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх “Эх дэлхийн цаг” арга хэмжээг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20:30-21:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь дэлхийн бүх хүмүүсийг тухайн цаг мөчид онц шаардлагагүй байгаа гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалж, үүгээрээ эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг илэрхийлэх зорилготой ажээ.
Энэ жилийн “Энэ бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бидний цаг” уриан дор “Эх дэлхийн цаг”-ийг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлж, энэхүү арга хэмжээнд манай сургуулийн ГУУС-ийн Хөгжлийн ирээдүй клубийн 10 гаруй гишүүн оюутнууд болон БУХС-ийн Нийгмийн ажлын 1 курсийн оюутнууд нийт 30 гаруй оюутан хөдөлгөөнд нэгдэж, Д.Сүхбаатарын талбайд лаа асааж, мэндчилгээ дэвшүүлж Цэнхэр дэлхий дууг хамтдаа дуулж уг арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.
Мөн МЕХТС-ийн Оюутны V байр “Эх дэлхийн цаг” арга хэмжээнд нэгдэж 20:30-21:30 цагийн хооронд байрны гэрлээ унтрааж буй бичлэгийг Дэлхийн байгаль хамгаалах санд хүргүүлж дуу хоолойгоо нэгтгэлээ.
2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхлэн энэхүү хөдөлгөөн өрнөх болж өнөөдөр дэлхийн 7,000 хотыг хамрах болтлоо өргөжсөн байна.
Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутнууддаа талархал илэрхийлье.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea