link
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн тогтоолын дагуу оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагчдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг үндэслэн нөхөн олгоно.
Иймд авто тээврийн хэрэгслээр зорчих тасалбарын эх хувь, цахим үнэмлэхний хуулбар, онгоцоор ниссэн оюутнуудын хувьд тийз борлуулдаг компаниас ниссэн эсэх лавлагааны хамт 2017 оны 02-р сарын 09-ний дотор өөрсдийн харъяалагдах сургалтын албандаа авчирч өгнө үү.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Утас: 324590-1035