link
НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагаас /ЮНЕСКО/ 2000 онд дэлхийн олон улс, үндэстний эх хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалах, хөгжүүлэх, эх хэлээрээ бахархах, үзлийг дэмжих зорилгоор жил бүрийн 2 сарын 21-ний өдрийг "Дэлхийн эх хэлний өдөр" болгон зарласан.
Энэ өдрийг тохиолдуулан Хэлний боловсролын сургуулийн Монгол судлалын профессорын баг "Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл" сэдэвт өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөг 2 сарын 22-ны 14 цагаас Оюутны соёл үйлчилгээний төв / 1-р байр, Хурлын танхим/-д болно. Тус арга хэмжээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын тасгийн эрхлэгч, ХБС-ийн зөвлөх профессор, академич, доктор Sc.D Л.Болд урилгаар оролцож, эх хэл, соёл, олон хэлний хөгжил, хэлний бодлогын талаар лекц уншиж, хэлэлцүүлэг явуулна. Мөн ХБС-ийн оюутнуудын дунд танин мэдэхүйн хөгжөөнт асуулт хариултын АХА тэмцээн зохион байгуулна. ХБС-ийн оюутнуудын урлагийн тоглолт болно.
Эрхэм хүндэт профессор багш, эрдэмтэн судлаач, ажилтан ажилчин, оюутан сурагч та бүхнийг өдөрлөгт хүрэлцэн ирэхийн урьж байна.
ХБС-ийн Монгол судлалын профессорын баг.
2011-02-16
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea