link
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын дарга Ш.Чинбат тус аяныг нээж үг хэлэн оюутан, залуучуудад “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяны зорилго болон залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн тухай мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн даатгалын газрын байцаагч Б.Эрдэнэтуяа Эрүүл мэндийн даатгалыг бөглүүлснээр оюутан залууст ямар ямар давуу талууд байдаг талаар оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Майцэцэг оюутан, залуучуудад 2013 онд НЭМХ, ДЭМБ-аас хийсэн “Дэлхий дахинаа суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны тайлангаас залуучуудын эрсдэлт зан үйл, эрүүл мэндийн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Уг аянд Коосен загварын ТДС–ийн 97 суралцагч, Коосэн, хамтарсан бакалаврын хөтөлбөрийн 46 оюутан, ШУТАС 16 оюутан нийт 160 гаруй оюутан, суралцагчид оролцов.

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар оюутан залуучуудаас асуулга судалгаа авлаа.
Уг аяны хүрээнд оюутнуудыг ЭМД хамруулж мөн дотуур байрны оюутнуудад зориулсан сургалт болон үзлэгийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 17.00 цагт ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулахаар болжээ.

Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026