link
Япон улсын Киото их сургуулийн геофизикийн профессор Хитоши Микада 2016 оны 10 дугаар сарын 07-13-ний өдөр М-JEED төслийн хүрээнд хүрэлцэн ирж, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуульд ажиллалаа.
Айлчлалын хүрээнд ШУТИС-ийн номын сангийн 604 тоот болон төв байрны 203 тоот өрөөнд “The tendensy in geophysical exploration towards high precision survey”, “Measurement technologies based on physics”сэдвээр профессор Хитоши Микада лекц, хэлэлцүүлэг хийлээ. Тус хэлэлцүүлэгт геофизикийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн профессор багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид болох 40 гаруй хүн оролцож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн ил уурхайн процесстой танилцах зорилгоор Багануурын уурхайн хэд хэдэн хэсгүүдтэй (Уулын I, II хэсэг, ус шүүрүүлэх хэсэг, нөхөн сэргээлтийн хэсэг) болон Цагаан чулуутын алтны уурхайтай танилцаж үйл ажиллагааны талаар туршлага солилцох нээлттэй хэлэлцүүлэгт ШУТИС –ийн ГУУС-ийн эрдэмтэн багш нар болон геофизик мэргэжлийн 1-5 курсийн оюутнууд оролцлоо.
Монгол-Японы засгийн газрын хамтарсан M-JEED төслийн багийн гишүүдтэй уулзалт хийж өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилго зорилтын талаар дэлгэрэнгүй ярилцлага өрнүүллээ.
ШУТИС-ийн удирдлагуудтай уулзаж төслийн хүрээнд хийж болох ажлуудын төлөвлөгөө, цаашдын зорилгын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Мөн ажлын хүрээнд салбарын профессор, багш оюутнуудад зориулан эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх, олон улсын сэтгүүлийн шаардлага хангах талаар лекц уншлаа.
Тэрээр Киото их сургуулийн туршлага болоод өнөөгийн сургалтын хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгч, санал бодлоо илэрхийллээ. Мөн 2023 он хүртэлх хугацаанд үргэлжлэх M-JEED төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар геофизикийн багийн багш нартай ярилцлаа. Энэхүү профессорын айлчлалаар төслийн хүрээнд хамтран ажиллах, судалгааны ажлын үр дүнг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах боллоо хэмээн дүгнэн үзэж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea