link
Япон хэлний өдөрлөг нь 2016 оны 11 сарын 18,19- ний өдрүүдэд ШУТИС-ийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгийг нээж Ази судлалын тэнхимийн эрхлэгч Л. Чойжилмаа үг хэллээ.
Японы ЭСЯ-тай хамтран японы соёл, урлагийг дэлгэрүүлэх үйл ажиллагааны хүрээнд япон хэл сурч буй болон япон хэл сонирхож байгаа оюутан, залуус, япон хэлний сургалт явуулж буй их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутнуудын хичээл хийх, сурах эрмэлзлийг дээшлүүлэх, оюутнуудын харилцааг хөгжүүлэх, оюутнуудын бие даах идэвхийг өргөжүүлэх, мэргэжил сурталчлах зорилгоор зохион байгуулдаг.
Тус өдөрлөг нь японы уламжлалт соёл урлаг, зан заншил төдийгүй японы орчин үеийн амьдралын хэв маяг, онцлогийг таниулах зорилгоор 2 өдрийн туршид зохион байгуулагддаг.
Уг өдөрлөгийг ШУТИС-ийн ГХИ-ийн япон хэлний ангийн 4-р дамжааны оюутнууд ерөнхийд нь зохион байгууллаа. Дээрх өдрүүдэд зохион байгуулагдсан япон хэлний өдөрлөгт ШУТИС-ийн ГХИ, Коосэн хөтөлбөрийн оюутнууд, МУИС,Соёл-Эрдэм, Улаанбаатарын их сургууль, Шинэ Монгол Коосэн зэрэг сургуулийн япон хэлний оюутнууд оролцсон ба япон цай, оригами бийрэн бичлэг, япон тоглоом, юката өмсгөл, фүрошики, хоолны макет зэрэг буланг үзүүлэн материал ашиглан дэлгэн тавьж сонирхууллаа.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea