link
“Хий, шар, бадган-эсийн мембрант байгууламж” эрдэм шинжилгээний хурлыг уг онолын 20 жилийн ойд зориулан Хүнсний инженер, биотехнологийн сургууль, Монос уламжлалт анагаах ухааны дээд сургууль хамтран зохион байгуулав.
“Хий, шар, бадган-эсийн мембрант байгууламж” онолын судалгааны хүрээнд шинжлэх ухааны доктор 5, үүнээс ШУТИС 1, Ph доктор 22, үүнээс ШУТИС 3, магистр 48 төрөн гарч шинжлэх ухааны шинэ салбаруудын эрдэмтэй боловсон хүчний томоохон багийг бүрдүүлсний дээр энэ чиглэлээр туурвисан ном, сурах бичиг 76, үүнээс анагаах ухаан, эмзүйн 72, хоолзүй, хүнсний технологиор 4, нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл 187, үүнээс анагаах ухаан, эмзүйн чиглэлээр 123, хоолзүй, хүнсний технологиор 64, гадаадад нийтлүүлсэн өгүүлэл 16, үүнээс анагаах ухаан, эмзүйн чиглэлээр 12, хоолзүй, хүнсний технологиор 4, тезис 175, эрдэм судлалын хуралд хэлцүүлсэн илтгэл 119, үүнээс анагаах ухаан, эмзүйн чиглэлээр 56, хоолзүй, хүнсний технологиор 67, патент 10, үүнээс анагаах ухаан, эмзүйн чиглэлээр 5, хоолзүй, хүнсний технологиор 5, шинээр бүтээсэн эм бэлдмэл 21, эмний үйлдвэрлэл болон клиникийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн технологи 26, үүнээс анагаах ухаан, эмзүйн чиглэлээр 21, хоолзүйн чиглэлээр 5 технологи дамжуулалт хийгдсэн байна.
“Хий, шар, бадган-эсийн мембрант байгууламж” онолыг бид хүн судлалд махбодийн энергийн онол мөн гэж үзсэн юм. Энэ үндсэн дээр бий болсон махбодийн энергийн хуулиуд нь хүн төрөлхтний хоолзүйн онолын баримтлалыг бүхэлд нь өөрчлөн шинэчлэх шинжлэх ухааны мэдлэгийг бүрдүүлсэн болно. Нөгөөтэйгүүр бид “Хий, шар, бадган-эсийн мембрант байгууламж, редоксипотенциалын 3 төлөв шугам” онолыг системийн онол мөн гэж үзсэн бөгөөд дээрх онолын хүрээнд судлаач С.Нансалмаа хүн, өвчин, цаг улирал, хоол хүнсийг тус бүрдээ бие даасан 4 систем гэж авч үзэж, системүүдийг илэрхийлэгч үзүүлэлтүүдийг тодорхойлоод байна. Доктор Г.Лхагваа, С.Сэржмядаг, М.Пүрэвжав, Л.Цэрэнпүрэв, докторант С.Нансалмаа нарын хүнсний зохицуулагч үйлчлэлийн онолын судалгаа нь хүнс судлалын хөгжилд үнэмлэхүй хувь нэмэр оруулахуйц доривтой бүтээлүүд юм.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea