link
Японы Нийгата Их Сургуулийн проф.Х.Ж.Ким “Буцлах ба хөдөлгөөнгүй үет реактор дахь хүрэн нүүрсний шаталтын кинетик” сэдвээр 2016.11.4-ний өдөр судалгааны ажлын үр дүнгээ танилцуулав. Уг семинарт Монгол алт ХХК, ШУТИС-ийн харъяа уул уурхайн хүрээлэн, ШУТИС-ийн ГУУС, МХТС, ЭХИС-иудын эрдэмтэн судлаач багш нар оролцлоо. Уг семинараар нүүрсний шатах процессын кинетикийн тооцоо, буцлах ба хөдөлгөөнгүй үет реакторын бүтцийн тухай сонирхсон асуултаа тавьж харилцан ярилцав.
“MJEED 1000 инженер” төслийн хүрээнд Японы Нийгата их сургуулийн магистр, докторын сургалтанд хамрагдах хүсэлтэй залуу багш нартай уулзаж ярилцав. Мөн ШУА-ийн ХХТ-ийн хүрээлэнд зочилж шатах ашигт малтмалын салбарын судлаачидтай санал солилцож уулзалт семинар зохион байгууллаа.
Проф Ким нь Японы Нийгата их сургуулиас ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичгийг санал болгож байгааг ШУТИС-ийн гадаад харилцааны хамтын ажиллагааны дарга Т.Ууганбаярт танилцуулав. ШУТИС дахь “MJEED 1000 инженер” төслийн хамтарсан судалгааны ажлын хэсгийн дарга Ч.Баасандаштай уулзаж хамтарсан судалгааны ажлын явц болон “MJEED 1000 инженер” төслөөр Нийгата их сургуульд судалгаа хийж буй ХШУС-ийн залуу судлаачийн судалгааны ажлаас танилцууллаа. ХШУС-ийн захирал проф. Д.Буянтогтох хамтарсан судалгаа, сургалт, семинарыг хийж байгаад талархаж байгаагаа илэрхийлж проф. Х.Ж. Кимд өргөмжлөл гардууллаа.
ХШУС. Химийн инженерчлэлийн салбар
ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний алба
Багшийн хөгжлийн төв
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea