link
ЭХЭБЯ, Ашигт малтмалын газраас зарласан 2010 оны “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ын шалгаруулах уралдаанд УУИС-ийн Уул уурхайн төсөл судалгааны төв “Шилдэг төсөл боловсруулагч аж ахуйн нэгж”-ээр шалгарч өргөмжлөл, цом хүртэв. Уг шагналыг Монголын уурхайчдын баярын хурал дээр тус төвийн захирал доктор, профессор С.Цэдэндорж гардаж авлаа. Энэ онд уул уурхайн төсөл, судалгааны төвийн хамт олон Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг ашиглах техник эдийн засгийн үзүүлэлтийн тодотгол, Таяннуурын төмрийн хүдрийн ордын ашиглалтын төсөл, Ар хар чулуутын алтны уурхайн нөхөн сэргээлтийн төсөл, Бага хайлаастын алтны шороон орд ашиглах төсөл, Бухт уулын алтны үндсэн ордын ашиглалтын төсөл, Адуунчулууны нүүрсний уурхайн өргөтгөлийн техник эдийн засгийн үзүүлэлт зэрэг төслүүдийг боловсруулан, Оюу толгойн төсөлд зөвлөх үйлчилгээний гэрээтэй ажилласан байна. Эдгээр төслүүдийн шийдлүүд үйлдвэрлэлд амжилттай хэрэгжсэн нь манай улсын Уул уурхайн салбарын шинэ цагийн хөгжилд том алхам боллоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea