link
1.2016-2017 оны намрын улирлын эхний “Танин мэдэхүй ба суралцахуй” сэдэвт сургалт 2016 оны 10-р сарын 06-ны өдөр Е-604 тоот өрөөнд явагдлаа. Сургалтыг БХТ-ийн зөвлөх багш доктор, дэд профессор Ч.Туул, MехТС-ийн профессор, доктор, Д.Ганбат нар удирдан явууллаа. Сургалтанд оролцохоор 104 багш бүртгүүлснээс 66 багш буюу 63,4 % хамрагдлаа.
2.“Сургалтын хөтөлбөр боловсруулах арга” сэдэвт 2-р сургалт 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1-225 тоот ангид боллоо. Энэ удаагийн сургалтыг CDIO-ийн мастер сургагч багш БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын эрхлэгч доктор, профессор Д.Галиймаа явууллаа.
3.“Сургалтын үр дүнг тодорхойлох арга” сэдэвт 3 дахь сургалт 2016 оны 10-р сарын 20-ны өдөр Е-405 тоот танхимд болов. Хичээлийг МехТС-ийн ахлах багш, бизнесийн удирдлагын магистр М.Дэлгэрнасан заалаа.
4. “Идэвхтэй сургалтын аргууд” сэдэвт 4 дэх модул сургалт 2016 оны 10-р сарын 27-ны өдөр Е-604 тоот танхимд боллоо. Сургалтыг БуХС-ийн багш Да.Баярмаа, ГХИ-ийн багш Д.Туяа нар хөтлөн явууллаа.
Сургалтын явцад суралцахуй ба танин мэдэхүй, сургалтанд ICT хэрэглэх боломж, CDIO-ийн зарчмаар хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зам, Блүм таксономын аргыг ашиглан сургалтын үр дүнг тодорхойлох зэрэг сэдвээр ярилцлаа.
Лекцийн танхимд ашиглаж болох идэвхтэй суралцахуйн зарим аргуудыг туршин үзэж, багаар ажиллан хамтдаа сэтгэж, хамтдаа бүтээн хамтран суралцахуйн мөн чанарыг харууллаа.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea