link
Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулан Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн хүрээлэнгүүд 2010 оны 11 сарын 25-ны өдөр төв номын сангийн 6 давхарт танилцуулах өдөрлөг хийлээ. Уг арга хэмжээг ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон ҮТДС-ийн захирал Т.Амаржаргалан нар нээж үг хэлэв. Нэхмэлийн хүрээлэнгийн захирал Д.Энхтуяа өөрийн хүрээлэнгийн үйл ажиллагаа болон цаашдын зорилтыг танилцуулсан. Нэхмэлийн хvрээлэн нь 1979 онд БНПАУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар Ноосны эрдэм шинжилгээ туршилтын тєв нэртэйгээр байгуулагдсан байна. 2001 оноос ТИС-ийн нэхмэлийн vйлдвэрлэлийн тэнхимтэй нэгдэн Нэхмэлийн хvрээлэн болон vйл ажиллагаагаа явуулж иржээ. Нэхмэлийн vйлдвэрлэлийн салбарт дэлхийн хєгжилтэй орнуудад зєвшєєрєгдсєн боловсон хvчин бэлтгэх, сургалт-судалгаа-vйлдвэрлэлийн цогцолбор болон хєгжиж салбарын чадавхийн тєв болох, олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн тvвшинд хvрэх гэсэн зорилт тавин ажиллаж байгаа. Тус хүрээлэнд Монгол ямааны чанарын тэмдэг 2+2, Жижиг дунд vйлдвэрлэлийг дэмжих GTZ тєсєл гэх зэрэг олон улсын төсөл хэрэгжиж байна. Нэхмэлийн хүрээлэнд хэрэгжиж байгаа төсөл, сургалт судалгаа, гадаад харилцаа, судалгааны ажлын үр дүн гэх мэтээр бүхий л үйл ажиллагаагаа танилцуулав. Харин Ой, модны сугалт, судалгааны хүрээлэн /ОМССХ/-ийн захирал Ц.Энхбаатар хүрээлэнгээ танилцуулав. Ой, модны сугалт, судалгааны хүрээлэн 1947 онд үндэс суурь нь тавигдаж байжээ. 2006 оноос Засгийн газрын тогтоолоор ШУТИС-ийн харьяа ОМССХ болон зохион байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Ой модны салбарт дээд боловсролтой мэргэжилтэн, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ойн нөөц баялгийг зүй зохиостой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, салбарын үйлдвэрүүдийг мэдээлэл зөвлөгөөгөөр хангаж хамтран ажиллах зорилготойгоор ажиллаж байна. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил, мэдээлэл, үйлдвэрлэл үйлчилгээ болон бусад үйл ажиллагаа, гадаадын хамтын ажиллагаатай байгууллагууддаа танилцуулав.
ЗХШҮГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea