link

ШУТИС-ийн оюутнууд Цэргийн тангарагаа өргөлөө
2016-09-05 20:53

Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан Оюутан цэрэг хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Манай улс зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ бэлтгэх, залуусыг дэг журам,  сахилга хариуцлагад сургаж, эрүүл чийрэг болгоход чиглүүлж дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

ШУТИС-иас 550 оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаснаас 3.0 дээш үнэлгээний голч дүнтэй суралцаж буй 184 оюутан Цэргийн ерөнхий бэлтгэл хичээлд хамрагдаж, Цэргийн тусгай бэлтгэлийг нэгдүгээр дамжааны оюутныг цэргийн албанд зуны амралтаар нь татдаг болсон. 

Цэргийн алба хаагаагүй бол төрийн албанд ажилд ороход бэрхшээлтэй хуулийн зохицуулалтыг нэг, хоёрдугаар дамжааны оюутныг цэргийн албанд зуны амралтаар нь татдаг болсон.

Цэргийн тусгай бэлтгэлийн үер ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор доктор, профессор Х.Энхжаргал, Тамгийн газрын дарга, доктор, профессор Л.Пүрэв, Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор, дэд профессор Б.Чинзориг нар сургуулийнхаа оюутнуудыг эргэж очлоо.

“Оюутан цэрэг-2016” хөтөлбөрт нийслэлээс гадна Баян-Өлгий, Говь-Алтай Завхан, Увс, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгийн их дээд сургуулийн оюутнуудыг хамруулж цэргийн ерөнхий эрдэмд суралцаж, хээрийн дадлага сургуулилалтаа гүйцээгээд Эзэн Чингис хааны талбайд болсон цэргийн тангараг өргөх үйл ажиллагаанд 741 цэрэг оролцсоноос ШУТИС-ийн 140 оюутан цэргийн тангарагаа өргөлөө.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools