link
“Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарыг сайжруулах зарим асуудал” сэдэвт симпозиумын зөвлөмж
Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгээс санаачлан БСШУЯ, Монголын ШУА-ийн идэвхтэй дэмжлэг, МИДСК, ШУТИС, МУБИС-ийн зохион байгуулалтын оролцоотойгоор “Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарыг сайжруулах зарим асуудал” сэдэвт симпозиумыг 2016 оны 6-р сарын 8-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Симпозиумд БСШУЯ, ШУА, МИДСК-ийн төлөөлөл, зарим их, дээд сургуулийн удирдлага, хот өдөөгийн 30 гаруй их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдийн судлаач эрдэмтэд, ажилтнууд оролцлоо.
Симпозиумаас гарсан дүгнэлт
ЭШӨ-ийн чанарын асуудал тулгамдсан чухал болох нь:
ЭШӨ-ийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал:
Симпозиумын илтгэгч эрдэмтдийн дэвшүүлсэн ба хэлэлцүүлэгт оролцогчдын санал дүгнэлтэд үндэслэн ШУ-ны хөгжлийн тодорхойлогч хүчин зүйлийн нэг, судалгааны үр дүнгийн мэдээлэл солилцох үндсэн хэрэгсэл болох ЭШ-ний өгүүллийн чанарыг сайжруулан, манай судлаачдын шинэ санаа, бүтээл туурвилыг дотоодын ба олон улсын түвшинд оюуны эргэлтэд оруулж, шилдэг судлаач эрдэмтдийн эгнээг өргөжүүлэхэд дэмжлэг болох, эрдэм судлалын ололт үр дүнгийн мэдээлэл солилцох ажлыг дэлхийн жишигт хүргэх зорилтыг удирдлага болгон энэхүү зөвлөмжийг гаргаж байна.
Нэг. Эрдэмтэн судлаач нарт зөвлөмж болгох нь:
Хоёр. Их, дээд сургууль, ЭШ-ний байгууллагуудад зөвлөмж болгох нь:
2.1 ЭШ-ний хурал, түүний илтгэлүүдийн чанарт тавигдах шаардлагыг тодорхой болгож, нэгдсэн нэг шалгууртай байх,
2.2 Сургууль, салбар нэгжүүдээс эрхлэн гаргадаг мэргэжлийн сэтгүүлүүдийн нийтлэлийн бодлого, нийтлэлийн чанарт анхаарах,
2.3 Судлаач багш, эрдэмтдийн ажлын ачаалал, ажлын байрны нөхцлийг ШУ-ны үндэстэйгээр шинэчлэн тогтоож, багш ажилтнуудыг судалгааны ажил гүйцэтгэх бодит нөхцлөөр хангахад анхаарах,
2.4 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үнэлэмжийг дээшлүүлэн, судлаачдын идэвхийг өрнүүлэх, тэдний онол аргазүйн чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын ажлыг төлөвлөгөөтэйгээр явуулах, шилдэг ЭШӨ, шилдэг судлаач шалгаруулж, томоохон грант шагнал олгох ажлыг их, дээд сургууль, ЭШ –ний байгууллагууд ижил төстэй шалгуураар хийж гүйцэтгэж байх,
2.4 Их, дээд сургуулиуд, ЭШ-ний байгууллагуудын ЭШ-ний ажлын уялдаа холбоо, харилцааг шинэ шатанд гаргах Үүнд:
- Жилийн ажлын төлөвлөгөөг уялдуулан төлөвлөх,
- Тодорхой салбар чиглэлийн ЭШ хурал , семинар арга хэмжээг хамтран зохион байгуулах,
- Ажилтнуудын харилцаа холбоог өргөтгөж, хамтын ажиллагааны албан бус бүгцийг үүсгэж болох,
- Бололцоотой чиглэлээр судалгаа, туршилтын баазыг хамтран ашиглах, хамтарсан судлаачдын баг бүрдүүлж ажиллуулах,
- ЭШӨ-ийн шаардлага, түүний стандартыг уялдуулах,
Гурав. Монгол улсын БСШУЯ-нд зөвлөмж болгох нь:
3.1 Судлаач нар ба их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бодлогын чанартай зохион байгуулалтын арга хэмжээг явуулж, дэмжих,
3.2 “ЭШ-ний хурал, ЭШӨ, зохиогчийн нэгдсэн цахим сан”-г ШУ-ны үндсэн салбараар болон нэгдсэн байдлаар бүрдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэж, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх,
3.3 Дотоодын сэтгүүлүүдийн эрэмбийг тогтоох, ШУ-ны үндсэн салбарын уламжлал болж, төлөвшсөн эрдэм шинжилгээний сэтгүүлийг төрөөс бодлогоор дэмжиж санхүүжүүлэх,
3.3 Магистр, докторын сургалт, ЭШ-ний бүтээл, ЭШӨ-ийн чанарыг дээшлүүлэх, багш, судлаачдын онол аргазүйн чадварыг дээшлүүлэх, эх орны судлаачдын бүтээлийг олон улсын түвшинд гаргахад дэмжлэг болох, судлаачдын идэвхийг өрнүүлэх, судлаачдын ажлын үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг их, дээд сургууль ЭШ-ний байгууллагуудтай хамтран зохион явуулах,
3.4 ШУ-ны салбаруудын онцлогийг харгалзсан ЭШӨ-ийн нэгдсэн загварыг олон улсын жишигтэй уялдуулан гаргаж мөрдүүлэх нь олон талын ач холбогдолтой байна,
Дөрөв. Монгол улсын их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд:
4.1 Зөвлөмжөөр дэвшигдэн тавигдаж байгаа “ ЭШ-ний хурал, ЭШӨ, зохиогчийн нэгдсэн цахим сан” бүрдүүлэх санхүүжилтийг БСШУЯ-ны 2017 оны төсөвт суулган дэмжлэг үзүүлэх,
4.2 ШУ-ны байгууллагуудын материаллаг нөхцөл, судалгааны түвшин, лабораторийн орчинг сайжруулах, судалгааны ажлын үнэлэмжийг дээшлүүлэх асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэх,
4.3. Монгол улсын хөгжлийн тулгуур хүчин зүйл, шинжлэх ухааны санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувьд хүргэх талаар дэмжлэг үзүүлэх,
СИМПОЗИУМД ОРОЛЦОГЧИД
УЛААНБААТАР ХОТ
2016- 06- 08
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea