link
Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэг санаачлан, БСШУЯ, Монголын ШУА-ийн идэвхтэй дэмжлэгтэйгээр, МИДСК, МУБИС, ШУТИС-тэй хамтран “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛ” сэдэвтсимпозиумыг 2016 оны 6-р сарын 8-нд ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын танхимд зохион байгууллаа. Симпозиумд эрдэмтэн судлаачдын 11 илтгэл хэлэлцэхэд БСШУЯ, ШУА, МИДСК-ийн төлөөлөл болон ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС БХИС, АШУҮИС МУИС-ийн Орхон сургууль зэрэг их дээд сургууль эрдэм шинжилгээ судалгааны 30 гаруй байгууллагын удирдах ажилтан, багш, эрдэмтэн судлаачид оролцож, хэлэлцсэн асуудлын талаар санал дүгнэлтээ илэрхийллээ.
Тус симпозиумаас Монгол улсын их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, БСШУЯ, их, дээд сургууль, эрдэмтэн судлаач нарт хандаж зөвлөмж гаргахаар шийдвэрлэлээ. Илтгэгчдээс судалгааны үндэслэлтэйгээр дэвшүүлж байгаа асуудлууд нь Монгол улсын эрдэмтэн судлаачдын бүтээлд чанарын ахиц дэвшил гаргах, улмаар олон улсын оюуны бүтээлийн эргэлтэд оруулахад нөлөө үзүүлэхүйц, өргөн утгаараа шинжлэх ухааны хөгжлийн түвшинг илэрхийлдэг, тулгамдсан, хүлээлт бүхий асуудал болохыг тэмдэглэж, холбогдох байгууллагууд анхааралдаа авч, зөвлөмжийг ажил хэрэг болгох нь зүйтэйг онцолж байлаа.
Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэг
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea