link
ШУТИС-ийн ГУУС-ийн ахлах багш Б.Улаанбаатар, МХАҮТанхимын Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга П.Анхтуяа нарын санаачлагаар тус үйл ажиллагааг танхимын их танхимд хүндэтгэлтэйгээр халуун дулаан уур амьсгалд амжилттай зохион байгуулав.

МХҮАТанхимын дэд дарга М.Сарандаваа нээж үг хэлэв. Нээлтийн үгийн дараа Монголын бизнесийн орчин, Геологи уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, Арбитр, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа, start up-гарааны компани байгуулах талаар хэрхэн бизнес эрхлэгч нартай хамтран ажиллах зарчим, бодлогын талаар мэдээлэл, семинар, ярилцлага хийв.

Монголын Уул уурхайн ашиглалтын технологийн мэргэжлийн оюутнуудын өнөөгийн чиг хандлага, мөн түүнчлэн “Ил уурхайн инженерүүдийн холбоо”-ны талаарх мэдээллийг ахлах багш Б.Улаанбаатар мэдээлэл хийж, оюутнуудад зөвлөгөө өгсөн арга хэмжээ болж өндөрллөө.
Тус уулзалтын үеэр оюутнууд МХАҮТанхимтай хэрхэн хамтран ажиллах, судалгааны ажил гүйцэтгэх, илүү практик ур чадварт суралцах мөн энтерпренер оюутнууд буюу гарааны компани байгуулсан оюутнуудад дэмжлэг үзүүлэх тухай лавлаж, хариулт авсан уулзалт, семинар боллоо.

Цаашид ШУТИС болон МХАҮТанхимын хамтын ажиллагааг өргөжүүлэх алхамуудыг шат дараатай хэрэгжүүлэхээ албан ёсоор мэдэгдэж, дурсгалын зураг авахуулцгаав.
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2