link

ШУТИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй оюутан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна
2016-06-03 01:49

ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв, Оюутны хөгжил, үйлчилгээний албатай хамтран  хөгжлийн бэрхшээлтэй оюутныг ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн хяналтанд оруулж үзлэг, оношлогоо, алжаал тайлах, нөхөн сэргээх, физик эмчилгээ, шүд амны хөндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах тул хүрэлцэн ирэхийг урьж байна.

Эрүүл мэндийн төвийн хяналтанд орж үзүүлэх хуваарь:

2016 оны 06 дугаар сарын 03-аас 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд 15:00 цагаас өмнө дараах бичиг баримтын хамт ирж үзүүлнэ үү. Үүнд:

  • Оюутны үнэмлэх
  • тэтгэмжийн дэвтрийн хуулбар
  • Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комиссын шийдвэрийн хуулбар

Жич: Хөгжлийн бэрхшээлтэй оюутнууддаа суралцаж, хөгжиж, боловсроход тулгарч буй асуудлуудыг таны хүсэлтийн дагуу шийдвэрлэж, дэмжлэг туслалцаа үзүүлэх болно.

 ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв, 11-324590 дотуур утас 1055

Affiliated schools