link
ШУТИС-ын Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “High Tech” клубээс санаачлан, МХТС-ийн дэмжлэгтэйгээр хавар, намрын улиралд жилдээ хоёр удаа зохион байгуулагддаг “Автомат робот”-ын тэмцээн 6 дахь жилдээ 2016.05.21-ны өдөр техник, технологид сонирхолтой оюутан, сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд Дархан хот, Төв аймгийн Батсүмбэр сум, УБ хотоос их, дээд сургуулийн ангилалд 7 сургуулийн 27 баг, ЕБС ангилалд 11 сургуулийн 22 баг нийтдээ 143 оюутан, сурагчид шулуун болон тойрог замын уралдаан, Робот хөл бөмбөг, Шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрөлд ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс:
Их, дээд сургууль: Тэргүүн байр: ШУТИС-ҮТС “ЗБЗ” баг
Дэд байр: ДаТИС “ДаТИС” баг
ЕБС: Тэргүүн байр: 1-р сургуулийн “Innovation” баг
Дэд байр: Амгалан цогцолбор “Smart solution” баг
Их, дээд сургууль: Тэргүүн байр: ДаТИС “Complex” баг
Дэд байр: ШУТИС-ҮТС “ЗБЗ” баг
ЕБС: Тэргүүн байр: Brain time сургалтын төвийн “Brain time -1” баг
Дэд байр: Braintime сургалтын төв “Braintime 2” баг
Тэргүүн байр: GMIT “Eternal Engine” баг
Дэд байр: ӨЗБЛАС-ын “Liano” баг
Гуравдугаар байр: ӨЗБЛАС-ын “Муши” баг
Их, дээд сургууль: Тэргүүн байр: ШУТИС-МХТС-ийн “Hell car” баг
Дэд байр: ШУТИС-ЭХС-ийн “AI & control” баг
Тусгай байр: ШУТИС-МХТС-ийн “Smart Robo” баг
Тусгай байр: ШУТИС-МХТС-ийн “Lucky” баг
ЕБС: Тэргүүн байр: Амгалан цогцолбор “Smart solution” баг
Дэд байр: Батсүмбэрийн ЕБС-ийн “Optimus” баг
Их, дээд сургууль: ШУТИС-МеХТС “Sensor” баг
ЕБС : ӨЗБЛАС-ийн “Exp” баг
Их, дээд сургууль: ДаТИС “Бат-Араа” баг
ЕБС: Braintime сургалтын төв “Brain time ” багууд тус тус шалгарлаа.
Тэмцээндээ амжилттай оролцсон багууддаа болон зохион байгуулсан HiTech клуб, МХТС-ын багш нар, багуудын удирдагч багш нартаа баяр хүргэж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea