link
ШУТИС, БНСУ-ын “POSCO TJ PARK” сан 2013 онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулж ШУТИС-ийн шилдэг 10 оюутанд 700 ам.долларын тэтгэлэг жил бүр олгож байхаар болсон билээ. Энэхүү гэрээний хүрээнд “POSCO TJ PARK” сангийн тэтгэлэг гардууах ёслол ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд болж өндөрлөлөө. Тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаанд ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, БНСУ-ын элчин сайд ноён Сон О, POSCO TJ PARK сангийн гүйцэтгэх захирал ноён Ян Жэ Вүүн, тус сангийн Монгол дах төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Г.Хэрлэн нар оролцож тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 10 оюутанд тэтгэлэг, сертификатыг нь гардуулан өглөө.
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааны өмнө проректор Х.Энхжаргал хүндэт зочдыг хүлээн авч уулзан талархал илэрхийлэхийн ялдамд 2 улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын мэдээлэл
№ |
Овог |
Нэр |
Сургууль |
Курс |
1 |
Балжинням |
Дэлгэрмаа |
ХШУС |
4 |
2 |
Хадбаатар |
Намуун |
ХШУС |
3 |
3 |
Мөнхбаатар |
Дөлгөөнтамир |
МеТС |
3 |
4 |
Гансүх |
Тэлмэн |
ГУУС |
4 |
5 |
Лхагвадорж |
Баярмагнай |
БУХС |
1 |
6 |
Лхагвасүрэн |
Энхзул |
ЭХС |
2 |
7 |
Чинбат |
Пүрэвжав |
ДаТС |
3 |
8 |
Батбаатар |
Энхжин |
ЭХС |
3 |
9 |
Өлзийтогтох |
Дэмбэрэл |
ГХИ |
3 |
10 |
Бямбадорж |
Ням-Очир |
БАС |
4 |
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea