link
“Мэргэн” шагайн харваан клуб, ОХҮА-аас зохион байгуулсан Оюутны улсын аварга шалгаруулах шагайн харваан анхдугаар тэмцээн амжилттай боллоо. Тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд МШХХ ерөнхийлөгч, МУҮлэмж дархан мэргэн Я.Батсуурь, МШХХ хүндэт ерөнхийлөгч, МУҮлэмж дархан мэргэн, спортын мастер СГЗ Д.Басхүү, МУҮлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Ширнэнбат нар оролцож баяр хүргэж, хамтын ажиллагаанд амжилт хүслээ. Улаанбаатар чуулгын морин хуурч, харваач н.Болдбаатар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Тэмцээнд ШУТИС-ийн 7 бүрэлдэхүүн сургууль, МУИС, МУҮИС, ХААИС, МУБИС, ИЗОУИС-ийн 9 багийн 80 гаруй оюутан харваачид оролцлоо. Эдгээр оюутнуудаас МУҮлэмж дархан мэргэн-1, МУДархан мэргэн-2, МУ мэргэн -2, МУДэд мэргэн-3, Аймгийн гоц мэргэн-20 ийм Улс аймгийн цолтой харваач оюутнууд байлаа.

Багийн харвааны төрөлд:
1-р байр МУДэд мэргэн Э.Самданжигмэд ахлагчтай ХААИС
2-р байр МУдэд мэргэн Д.Мөнх-Эрдэнэ ахлагчтай ИЗОУИС
3-р байр МУдархан мэргэн Б.Пүрэв ахлагчтай МУИС
Хувийн цуваа харвааны төрөлд
1-р байрт Д.Мөнхманлай (МҮИС-ийн оюутан)
2-р байр О.Буджав (ШУТИС-БАС-ийн оюутан)
3-р байр С.Пүрэвжаргал (ШУТИС-БАС-ийн оюутан) тус тус байр эзэлсэн.

Тус тэмцээн нь оюутан залуучуудын сонирхолд нийцсэн, оюутны хөгжилд хувь нэмрээ оруулахуйц үр дүнтэй боллоо. Тэнмцээнд оюутны оролцоо их байгаагаас үүдэнд бид цаашид ШУТИС-ийн оюутны аварга шалгаруулах спортын тэмцээний нэг төрөл болгохоор ажиллаж байна.


ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
“МЭРГЭН” ШАГАЙН ХАРВААН КЛУБ
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026