link

“Ногоон технологи, инноваци-2016” үзэсгэлэн, зөвлөгөөн болж байна
2016-05-11 03:18

 “Монголын инновацийн 7 хоног” (#MIW2016) арга хэмжээний хүрээнд “Ногоон технологи инноваци-2016” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд БОНХАЖ-ын Сайдын зөвлөх А.Цолмон, МҮХАҮТанхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, ШУТИС-ийн Проректор Ч.Баасандаш нар оролцлоо.

Үйлдвэрлэл, практик болон бизнесийн хүрээнд нэвтрүүлэх боломжтой, байгальд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа, шийдлийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон нийтэд таниулах, шинийг санаачлагч, гарааны  бизнес (Start-Up)  эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох, оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн тус үзэсгэлэнд 60 гаруй байгууллага оролцож байна. Мөн энэ үеэр дэлхий дахины орчин үеийн хөгжлийн чиг хандлага болж буй ногоон технологи, инновацийн бодлого, стратеги, хөгжлийн тулгамдсан асуудал, олон улсын туршлагын талаар хэлэлцэх зөвлөгөөн боллоо. Үзэсгэлэнд оролцож буй ШУТИС-ийн бүтээлүүдээс Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Цахилгаан холбоо мэргэжлийн оюутан Б.Алтантогос, Х.Уранцэцэг нарын “Хүлэмжийн хяналтын систем” нь онцлох бүтээл байлаа. Тус бүтээл нь жилийн 4 улирлын турш хүнсний ногоо тарихад тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөхүйц автоматжуулсан хяналтын систем юм. Системийг Дэвшил Трейд ХХК-ний хүлэмжид амжилттай туршиж нэвтрүүлээд байна.

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТ, ИННОВАЦИЙН ТӨВ

Affiliated schools