link
Эрчим хүчний сургуулийн Цахилгаан инженерийн салбар “Цахилгаан станц, дэд станцын тоног төхөөрөмжийн туршилтын лаборатори” байгуулж 2016 оны 05 дугаар 02-ны өдөр ШУТИС-ийн хоёрдугаар байранд II үе шатны нээлт боллоо. Тус лабораторийн нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор Х.Энхжаргал, Ч.Баасандаш ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Цахилгаан инженерийн салбарын хамт олон болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү лаборатори нь Монгол улсын эрчим хүчний салбарт бэлтгэгдэж байгаа бакалавр, магистр, доктор инженерүүдийн сургалтад асар өндөр дэвшил авчирч байна. Мөн тус лабораторид ШУТИС-ийн ахисан түвшний бүх сургалтыг зохион байгуулах боломжтой юм. Лабораторид Монголын цахилгаан түгээх сүлжээ, дэд өртөөнд өргөн ашиглаж болохуйц тоног төхөөрөмжүүд суурилуулжээ.
Шинэ лабораторийг нээснээр эрчим хүчний чиглэлээр сурч буй оюутнууд хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологиос суралцан, дадлагажих замаар мэдлэг, чадвараа дээшлүүлэх боломжтой юм.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea