link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн хичээлийн II байрны нээлт боллоо. Шинэ байрны нээлтэд Дархан-Уул аймагийн аймгийн Засаг дарга А.Энхболд, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасанжав, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор Х.Энхжаргал, Д.Батчулуун, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар болон барилгын гүйцэтгэгч компанийн төлөөлөл, эрдэмтэн багш, төгсөгчид, оюутан залуус оролцлоо.
Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн босгон дээр ийнхүү сургалтын орчноо сайжруулж, оюутан сурагчдын сурч хөгжих, судалгаа шинжилгээний ажил хийх таатай орчин бүрдүүлжээ. Энэхүү 1600 оюутны багтаамжтай таван давхар хичээлийн II байрны барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Жи Ди ХХК, Минж проперти ХХК-иуд барьж байгуулсан байна. Тус хичээлийн шинэ байр нь 52.5 м2 талбай бүхий сургалтын 50 танхим, туршилт судалгааны лаборатори, 150 оюутны багтаамжтай 105 м2 талбайтай дөрвөн хурлын болон лекцийн танхимтай ажээ.
Жи Ди ХХК, Минж проперти ХХК-иуд нь барилгын ажлыг 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр эхлүүлж жил хүрэхгүй хугацаанд буюу 350 хоногт гүйцэтгэн ашиглалтад оруулж байгаад сургуулийн удирдлагууд, эрдмийн хамт олны зүгээс талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Дархан-Уул аймаг дахь технологийн сургуульд Монгол Улсын өнцөг булан бүрээс оюутан залуус ирж суралцдаг онцлогтой бөгөөд орон нутагт дээд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх, бүс нутагт их сургуулийн жишиг үйлчилгээг үзүүлэх томоохон сургалтын төв болон хөгжиж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea