link
БНХАУ-ын Бээжин хотод 2016 оны 4-р сарын 24 - 27-ны өдрүүдэд “ Power & Infrastructure International Book Fair - 2016” олон улсын 22-р үзэсгэлэн яармаг боллоо. Тус номын яармагт 220 гаруй ном - хэвлэлийн салбарынхан оролцож, зохиогчийн эрхтэй номын худалдаа, соёлын арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа, ном-мэдээллийн солилцоо тус тус зохион байгуулагдлаа.
Энэхүү үзэсгэлэнд ШУТТНС-ийн захирал Ч. Гулнар оролцож дэд бүтэц, эрчим хүч, техник технологийн чиглэлээр профессор багш нарын захиалсан 2015, 2016 оны номоор фондоо бүрдүүлж, гадаадын томоохон хэвлэлийн газруудтай хамтарч ажиллах боломж, номын зохиогчийн эрхийг ИДС шийдвэрлэх, онлайн мэдээллийн орчин, гадаад дотоодод багш судлаачдын бүтээлийг таниулан сурталчилах талаар холбогдох албаны хүмүүстэй дугуй ширээний уулзалт, ярилцлагад оролцон санал солилцлоо.
Олон улсын үзэсгэлэнд 100 гаруй улс орны 45 хэл дээрх 70 салбар чиглэлийн онлайн, цаасан номын худалдаа, танилцуулга, солилцоо, хамтын ажилгааны нээлттэй орчин бүрдсэн байлаа.
Номын мэдээллийг энд дарж үзнэ үү.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea