link
Инженер, технологийн дээд боловсрол төслийн хүрээнд ШУТИС-иас Япон улсын их дээд, сургуулиудад зэргийн болон зэргийн бус хөтөлбөрт хамрагдсан багш, судлаачдын судалгааны ажлын явцыг хэлэлцүүлэх, хамтарсан судалгааны ажлын явцын үр дүнг таниулан сурталчилах зорилгоор эрдэм шинжилгээний семинар, хэлэлцүүлгийг 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Тус семинарыг Эрдэм шинжилгээний алба, ИТДБ Төслийн нэгж, Төслийн зөвлөх компани хамтран зохион байгуулсан ба семинарт бүрэлдэхүүн сургуулиудын багш, судлаачид болон ахлах курсын оюутнууд, хамтарсан судалгааны багийн ахлагчид, гишүүд оролцлоо.


Семинараар ИТДБ төслийн хүрээнд хэрэгжиж буй ГУУС-ийн проф. С.Жаргалангийн удирдагчтай “Монгол орны эрдэс баялгийн суурь судалгаа” БАС-ийн проф. Д.Сүнжидмаа удирдагчтай “Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах, ногоон ирээдүй төсөл” др. Ч.Баасандаш удирдагчтай “Монголын тэнгэрийн дэд бүтэц: Аэро хөдөлгүүр, байгаль орчины мониторинг, механик болон тээврийн инженерчлэлийн хэрэглээний ШУ, холбооны технологи ба боловсрол” ГУУС-ийн ахлах багш др. О.Мөнхцэцэг удирдагчтай “Хүрээлэн буй орчны бохирдлын хяналтын цогцолбор судалгаа, тогтвортой хөгжил” хамтарсан судалгааны төслүүдийн хүрээнд зэргийн болон зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамрагдсан 9 багш, оюутан тодорхой судалгааны чиглэлүүдээр өөрсдийгөө хөгжүүлсэн туршлага, мэдлэгээсээ хуваалцсан байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026