link

Профессор багш нарын бүтээлийн уралдаан, үзэсгэлэн зохион байгуулагдлаа
2016-04-28 01:42

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, институт, харъяа хүрээлэн, судалгааны төвүүдийн профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын 2014-2016 онд туурвисан болон орчуулсан нэг сэдэвт бүтээл, олон улсад хэвлүүлсэн өгүүлэл, сурах бичиг, гарын авлага, орчуулгын шилдэг бүтээлийг шалгаруулах, олон нийтэд танилцуулан, суртчилах зорилгоор профессор багш нарын бүтээлийн уралдаан, үзэсгэлэнг Эрдэм шинжилгээний алба, Багшийн хөгжлийн, ШУТТНомын сан хамтран 4 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

аЭнэ удаагийн уралдаанд сурах бичиг, гарын авлага, орчуулгын бүтээл, нэг сэдэвт бүтээлийн төрөлд нийт 106 бүтээл, олон улсад хэвлүүлсэн өгүүллийн төрөлд 93 (олон улсын хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн өгүүлэл, Томсон ройтерсийн импакт фактор бүхий сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл) өгүүлэл ирсэн ба бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан юм. Бүтээлийн үзэсгэлэнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, сурталчилах зорилгоор ШУТИС-ийн Технологийн сан, Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, Инженер технологийн дээд боловсролын төслүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй судалгааны төслүүдийн танилцуулгыг байршуулсан байна.

 

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Ректорын тушаалаар батлагдсан Шинжээчдийн баг болон Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Сургалтын бодлого, номын сан, сургалтын материалын дэд зөвлөл хамтран хэлэлцэн дүгнэсэн юм.

 

Профессор багш нарын бүтээлийн уралдааны дүнг танилцуулбал:

Шилдэг сурах бичгийн төрөлд:

ХШУС-ийн проф. Б. Намжилдорж “Материал судлалын физик аргууд” сурах бичиг

 ЭХС-ийн проф. Ж.Цэен-Ойдов “Зуухны төхөөрөмжийн туршилт, зүгшрүүлэлт” сурах бичиг

Шилдэг гарын авлага төрөлд:                  

ҮТС-ийн проф. Д.Энхтуяа, Д.Батбаяр, Л.Оюунчулуун нарын “Ээрмэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарын хяналт, үнэлгээ” гарын авлага

Техникийн механикийн тэнхмийн Н.Төмөрбаатар, А.Гөлгөө, Р.Найдандорж, Т.Мөнхбат, Д.Ганбат, Н.Пүрэвдорж, Ц.Алтанцэцэг профессор багш нарын “Материалын эсэргүүцлийн график тооцооны ажил” гарын авлага

 

Шилдэг нэг сэдэвт бүтээл төрөлд             

ҮТС-ийн проф. Л.Дамдинсүрэн  “Сүү, цагаан идээний шинжлэх ухаан, технологийн тайлал” нэг сэдэвт бүтээл

Багшийн хөгжлийн төвийн захирал проф. Т.Уранчимэг “Бүтэц дээр суурилсан цахим сургалтыг үнэлэх үнэлгээний загвар” нэг сэдэвт бүтээл

Шилдэг олон улсад хэвлүүлсэн өгүүлэл төрөлд:

ХШУС-ийн ахлах багш Ц.Мөнх-эрдэнэ Remote Real Time Monitoring for Underground Contamination in Mongolia Using Electrical Impedance Tomography өгүүлэл

 

МехТС-ийн дэд профессор Д.Ганбат Effect of mechanical loading on heterotopic ossification in cervical total disc replacement: a three-dimensional finite element analysisөгүүлэл

Шилдэг орчуулгын бүтээлийн төрөлд:

Б.Энхтуяа Ш.Нарантуяа С.Уянга С.Энхбаяр нарын “Мах хоолны ном” орчуулгын бүтээл

Б.Лайхансүрэн, Ж.Лхамсүрэн, Ж.Тамир, А.Сарнай, Ц.Жадамба, Ш.Чадраабал, Н.Түгжсүрэн, Д.Содномдорж, Н.Батсүх, Г.Баясгалан нарын “Танин мэдэхүйн нэвтэрхий толь” орчуулгын бүтээл тус тус шалгарсан байна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр дэлхийн судалгааны тэргүүлэх “Томсон Ройтерс” мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд ШУТИС-ийн нэр дээр өгүүллээ хэвлүүлсэн 13 багшид батламж гардуулсан юм.

Шилдэг бүтээлийн уралдаанд бүтээлээрээ шалгарсан дээрх профессор багш нарт болон бүтээлээ ирүүлж уралдаанд, үзэсгэлэнд оролцсон нийт профессор, багш нартаа ШУТИС-ийн захиргаа, хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын сургалт, судалгааны ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.  

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨВ НОМЫН САН

Affiliated schools