link

Магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө
2016-04-28 01:33

Залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах;  судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх,  эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг олон нийтэд танилцуулах;  харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор  Эрдэм шинжилгээний албанаас ШУТИС-ийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Магистрант, докторантын хурал 4 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Хурлыг нээж ШУТИС-ийн ректор проф.Б.Очирбат үг хэлэхдээ: “Инженер технологи, хэрэглээний шинжлэх ухааны салбарын олон улсын эрдэмтэн, судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлийн холбоо болох IEEE –ийн  салбарыг  Монгол улсад байгуулахаар ШУТИС-иас санаачилан ажиллаж байна. Магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний ажлын чанарыг өндөрсгөх, гүйцэтгэлийг хянах, шинээр гарч буй судалгааны аргуудын талаар, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхэд анхаарах асуудлууд гэх мэт судалгааны өргөн хүрээний асуудлуудад туслах зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулж байгаа юм. Та бүхнийг хамтран ажиллаж, идэвхитэй оролцохыг уриалж байна” хэмээв.

 

Магистрант, докторантын эрдэм шинжилгээний хуралд бүрэлдэхүүн сургуулиуд дээр зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан , мэргэжлийн хүрээнд редакци хийгдэж, холбогдох санал, шүүмж, зөвлөмжийг сайжруулан тусгасан нийт 50 илтгэлүүдийг Инженер-технологи, хэрэглээний шинжлэх, Байгалийн ухаан, Нийгэм, хүмүүнлэгийн ухаан гэсэн 3 салбар хуралдаанд хэлэлцүүлсэн байна.

 

ШУТИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож илтгэлээрээ шалгарсан оюутнуудад 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ректорын батламж, шагналыг гардуулсан юм.

 

Энэ хичээлийн жилийн шилдэг эрдэм шинжилгээний өгүүллийн шагнал хүртсэн магистрант, докторантуудыг танилцуулбал:

Салбар I. Байгалийн ухаан

Монгол орны төвийн бүсийн зарим нууруудын бохирдолт, химийн найрлагын судалгаа

ХШУС-ийн магистрант М.Энх-Үжин- I байр

Натрийн сульфидыг гарган авах түүхий эдийн шинж чанарын судалгаа

ХШУС-ийн магистрант Ц.Баясгалан –II байр

Research on dry bottom ash handling technology used for coal-fired plant

ХШУС-ийн докторант Qian Yu – I байр

Өмнөд Монголын гурвансайхан арлан нумын террейний порфирийн орд,

илрэлүүдийн гранитойд чулуулгийн геохими болон геохронологи

ГУУС-ийн докторант Б.Энхжаргал –II байр

Салбар II. Инженер-технологи, хэрэглээний шинжлэх ухаан

Биомеханикийн судалгаанд зориулан биедээ өмсөх боломжтой хөдөлгөөн бичих (motion capture) системийг хөгжүүлэх боломжийн судалгаа

МехТС-ийн магистрант Х.Цолмонбаатар – I байр

Онцлог цэгүүдэд суурилсан зурган хайлт

МХТС-ийн магистрант М.Алтантулга – II байр

Вольфрамит болон нүүрстөрөгч агуулсан хатуу түлшний холимогоос механик идэвхжүүлэлтийн тусламжтайгаар Вольфрамын карбид нийлэгжүүлэх судалгаа

МехТС-ийн докторант Л.Тэлмэнбаяр – I байр

Тэнцвэргүй системийн төлөвийн гэдрэг холбооны удирдлага

МХТС-ийн докторант Ц. Тэнгис – II байр

Салбар III. Нийгэм хүмүүнлэгийн ухаан

Зэрэглэл тогтоон оновчтой шийдвэр гаргах нь

БуХС-ийн магистрант Г.Золжаргал – I байр

Хэлний интеференцээс үүссэн орчуулгын алдаа (UB Post сонины жишээгээр)

ГХИ-ийн магистрант Ч.Халиун – II байр

Нэхмэлийн салбарыг кластераар хөгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаанд dematel аргыг ашиглах нь

БуХС-ийн докторант П.Одмаа – I байр

"ҮТП-ын бүтцэд нэгдэх үйлдвэрүүдийн технологийн түвшний үнэлгээний арга зүйн асуудал"

БуХС-ийн докторант Д.Ариунтуяа II байр

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools