link

“Нэн тэрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал-2016” бага хурал
2016-04-27 00:01

Хөдөлмөрийн яам, УУЯ, БХБЯ, БСШУЯ, ШУТИС, АШУҮИС болон холбогдох бусад байгууллагууд хамтран “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал-2016” сэдэвт бага хурал 2016 оны 4-р сарын 28-29-ний өдрүүдэд Чингис хаан Зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Тус бага хурлаар уул уурхай, барилга, автозам, эрчим хүчний салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлого хэрэгжилт, туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын тогтолцоо, зөвлөх үйлчилгээ, хөдөлмөрийн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандарт, хөдөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдлийн удирдлага, даатгалын систем зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

“Нэн тэргүүнд ХАБ-2016” бага хуралд оролцох багш, судлаачид 99015078, 99104029 /Л.Тунгалаг, Г.Оюундарь/ утсаар холбогдож бүртгүүлнэ үү.

Бүртгэлийн хураамж: 200000 төгрөг /ном, гарын авлага, 2 удаагийн өдрийн хоол/

Урьдчилсан хөтөлбөрийг эндээс татаж авна уу.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools