link
ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сан “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй “Номын солилцоо, үзэсгэлэн, худалдаа”, “ОУ-ын мэдээллийн сан”-г таниулан сурталчлах үйл ажиллагааны нээлт боллоо. Тус арга хэмжээ ШУТТНС-ийн Хурлын танхимд болж ШУТИС-ийн ректор Б.Очирбат, УЗ-ийн дарга Ц.Буянцогтоо, Боловсролын проректор Х.Энхжаргал, Гадаад харилцаа, оюутны хөгжлийн проректор П.Жаргалтуяа, ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар болон Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, профессор багш нар, МИДС-ийн номын санчид, оюутан уншигчдын төлөөлөл оролцлоо.
Энэ жилийн “Дэлхийн номын өдөр”-өөр АНУ-ын “B Bоокs online” хэвлэлийн газраас захиалан авсан техник, технологийн е-Номын үзэсгэлэн, солилцоо, “ШУТИС-ийн профессор багш нарын шилдэг бүтээлийн шалгаруулалт”, ОХУ-ын Үндэсний номын сангийн эрдэмтдийн бүтээлийн сан, ОУ-ын “Springer” мэдээллийн санг таниулан сурталчлах, сургалт зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа нь өмнөх жилүүдээс онцлог байна. Дэлхийн номын өдрийн хүрээнд оюутнуудын дунд явуулсан “Ном миний амьдралд” зургийн уралдаанд ҮТС-ийн 2-р курсын оюутан С.Хаш-Эрдэнэ, 2015-2016 оны шилдэг уншигчаар БАС-ийн 4-р курсын оюутан Ц.Батсугар нар тус тус шалгарч шагналыг гардууллаа.
Арга хэмжээний хүрээнд профессор багш, судлаач оюутнуудад зориулсан “Цахим мэдээллийн санг сургалт судалгаан ашиглах нь” сэдэвт сургалт явуулж ШУТТНС-ийн мэргэжилтэн магистр Б.Эрдэнэцэцэг “ОУ-ын Springer мэдээллийн сан”, ЭШУ-ийн танхимын номын санч магистр Б.Золзаяа “ОХУ-ын эрдэмтдийн бүтээлийн цахим сан” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Тус номын санд ШУТИС-ийн профессор багш нарын шилдэг бүтээлийн уралдааны шалгаруулалт болж бүтээл нь түрүүлсэн профессор багш нарт шагнал, цомыг гардуулж шагналын хур буусан сайхан үйл ажиллагаа боллоо.
Энэ өдрүүдэд ШУТИС-ийн профессор багш нарын бүтээлийг уншигчдад таниулан суртачилах зорилгоор ГУУС-ийн багш профессор Г.Ухнаагийн "Уран" цуврал номын, ҮТС-ийн багш профессор Б.Энхтуяагийн “Хүнсний эрүүл ахуй” номын, ЭХС-ийн багш, профессор З.Цэрэндоржийн “Өндөр хүчдлийн техник” 4 боть цуврал номын баяр-хэлэлцүүлгийг тус тус хийж номын БАТЛАМЖ гардуулан амжилттай зохион явууллаа. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн удирдлагууд, Бүрэлдэхүүн сургуулиудын захирал, профессор багш нар, үе үеийн төгсөгчид, шавь нар нь мэндчилгээ хүргэж, багш нартаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Номын үзэсгэлэнд АНУ-ын “B Books online” хэвлэлийн газар, БНХАУ-ын “Хятадын боловсрол, номын экспорт импорт” хэвлэлийн газар, ОХУ-ын “Горная книга”, “Издательство АСВ” хэвлэлийн газрын техник технологи, танин мэдэхүй зэрэг шинжлэх ухааны бүх салбарын 622 цахим болон хэвлэмэл ном тавигдлаа. Мөн “ШУТИС-ийн профессор багш нарын шилдэг бүтээлийн шалгаруулалт”-нд оролцсон сурах бичиг, гарын авлагаар үзэсгэлэнг гаргалаа. Тус үзэсгэлэнг 2200 гаруй профессор багш, оюутнууд үзэж сонирхлоо. Энэ үеэр "Санко Маркетинг Монголиа" компаны хамт олон ШУТИС-ийн оюутнуудад олон үйлдэлт "Bizhub" хувилагч машинаар үнэ төлбөргүй хувилах үйлчилгээ үзүүлж, “Аз хур”, “Мон судар” номын дэлгүүрүүд ШУТИС-ийн багш, оюутнуудад зориулсан хямдралтай номын худалдааг явуулсан.
“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан оюутан уншигчдын дунд “Өнөөдрийн уншигч-Маргаашийн манлайлагч” илтгэлийн тэмцээнийг зохион явуулж шилдэг таван илтгэлийг хэлэлцүүлж шалгарууллаа. Тус тэмцээнд 1-р байранд ГУУС-ийн 3-р курсийн оюутан Б.Лувсандэндэв, 2-р байранд ГУУС-ийн 2-р курсийн оюутан Б.Түвшинтөгс нар тус тус шалгарлаа.
Мөн оюутнуудын дунд танин мэдэхүйн тэмцээн, сонирхолтой номын дуудлага худалдаа, ШУТИС-нээлттэй булан ажиллаж уншигчиддаа ном хандивлалаа. Энэ үеэр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг "Номт - хүүхдэд туслах холбоо" ТББ-ын тэргүүн Б.Хишигцолмон, Б.Номондалай нар ШУТИС-ын оюутнуудад зориулж 100 гаруй танин мэдэхүйн номыг номын санд бэлэглэлээ.
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ТӨВ НОМЫН САН
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea